Хайх зүйлээ бичнэ үү

мин

Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг батлууллаа

Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлуулсан байна.


Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс   “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ болон ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх даавуу, материал болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартуудыг  боловсрууллаа.

    Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор  батлуулсан байна.

   Онцгой байдлын байгууллагын уурхайн аврах ажиллагааны хувцас хэрэглэлийн техникийн шаардлага MNS 6711:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ноосон болон сүлжмэл хувцасны материалд тавих шаардлага MNS 6710:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үслэг, арьс ширэн эдлэлийн материал Техникийн шаардлага MNS 6709:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн гутал Техникийн шаардлага MNS 6708:2018,Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёслолын болон албаны хувцасны даавуунд тавих шаардлага MNS 6707:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хээрийн хувцасны даавуу. Техникийн шаардлага MNS 6706:2018 гэсэн стандартуудаар батлуулсан юм.

   Хувцасны стандартыг алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг судлан, ажлын байранд нь өмсөж хэрэглэж буй хувцас хэрэглэлийн эдэлгээний байдлыг үнэлж дүгнэн, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувцас хэрэглэлийн даавуу материалын стандартыг судалсны үндсэн дээр боловсруулжээ.  

  Мөн Онцгой байдлын байгууллагын уул уурхайн аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартыг боловсруулж, өвөл, зуны загвар дизайныг гарган, үйлдвэрлэх техникийн баримт бичгийг боловсруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
18 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
18 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
39
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.