Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асашёорюүгийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүллээ

Нэг ч өвдөг шороодолгүй зиндаандаа түрүүлж, ирэх тэмцээнд санданмэд дэвших боллоо.


Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүллээ.

Жонидан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа Хоошёорюү өнөөдөр адилхан 6 даваатай Тацүнами дэвжээний Сасакиямаг шитатэнагэ мэхээр ялж, нэг ч өвдөг шороодолгүй зиндаандаа түрүүлж, ирэх тэмцээнд санданмэд дэвших боллоо.

Барилдааны дараа тэрбээр “Их баяртай байна. Аав ээж болон Асашёорюү ахдаа утсаар хэлнэ. Энэ башёд сайн барилдаж чадлаа. Цолтой бөхийн туслах хийгээд хэцүү байгаа ч гэсэн жониданд түрүүлсэндээ баяртай байна” гэж сэтгүүлчидтэй баяраа хуваалцсан байна.

Мөн өрсөлдөгч Ная буюу Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэг ялах бодолтой байснаа нуусангүй. “Харамсалтай нь Ная ялагдаад бид хоёр учраа таарсангүй. Уг нь хариугаа авмаар байлаа. Гэхдээ хоёулаа санданмэд дэвших болохоор санданмэд таарч барилдах болно” гэж ярьсан байна.
Энэ сарын 22-нд 19 нас хүрсэн Монголын сүмо бөхийн ирээдүй залуу бөх санданмэд ч олныг шуугиулах нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
11
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.