Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Victoria's Secret"-ийн дэлхийн өнцөг бүрийн хамгийн НҮД БУЛААМ тансаг салбарууд

Дэлхийн өнцөг булан бүрт дотуур хувцасны дээд зэрэглэлийн худалдааг зөвхөн "Victoria's Secret" бүрдүүлж чаддаг.


"Victoria’s secret" брэндийг 1977 онд Рой Реймoнд үүсгэн байгуулжээ. Тус брэндийг үүсгэн байгуулах болсон түүх нь их сонирхолтой. Зах болон их дэлгүүрээс эхнэртээ дотуур хувцас худалдаж авах нь түүнд ичмээр санагдсанаас болж дэлгүүрээ нээхээр болсон байна. Рой Реймoнд эхнэртэйгээ хамт 80,000 ам.долларын зээл аван, анхны дэлгүүрээ үүсгэн байгуулжээ. Энэ дэлгүүр нь эмэгтэйчүүдийн дотуур хувцас болон гоо сайхны бараа, сүрчиг зэргийг худалдаалдаг байв. Дэлгүүрээ нээж, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч ичиж санаа зоволгүйгээр тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

 

XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэсэн бөгөөд түүний гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. 1996 оноос хойш "Victoria’s secret" загварын шоугаа тасралтгүй хийж байна. 

 

1977 онд анхны дэлгүүрээ Калифорниа мужийн "Станфорд" их дэлгүүрт нээж төд удалгүй шуудангаар бараа бүтээгдэхүүнээ захиалах боломжийг бий болгон, бусад гурван дэлгүүрийг нэмж нээсэн байна. Ийнхүү 1980-аад оноос хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Харин одоогийн байдлаар АНУ, Канад даяар ойролцоогоор 1100 гаруй дэлгүүрүүд үйл ажиллагагаагаа явуулж байна. 2012 онд Лондонд байрлах  “New bond street”-д хамгийн том “Victroia’s Secret” дэлгүүрээ нээсэн.

Тус дэлгүүр нь нийтдээ 3 давхар бөгөөд давхар бүрийг онцгой хэв загвараар тохижуулжээ.

 

 

 

 

 

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамгийн гайхалтай “Victoria’s Secret”-ийн дэлгүүрүүдийн зургийг сонирхуулъя.


 

1. Лондон хотноо байрлах хамгийн анхны “Victoria’s Secret”-ийн дэлгүүр.

 

 

 

 

 

2. Нью-Йорк хотноо байрлах уг салбар нь тэдний урдаа барьдаг том дэлгүүрүүдийн нэг.

 

 

 

3. Сингапур дахь салбар. Азийн анхны “Victoria’s Secret”-ийн дэлгүүр юм.

 

 

 


 

4. Вашингтоны Ванкуверт байрлах салбар. "Victoria’s secret"-ийн хоёр дахь том дэлгүүр нь юм.

 

 

5. Макаод байрлах салбар. Энэ нь хамгийн үнэтэй баригдсан дэлгүүрүүдийнх нь гуравдугаарт ордог байна.

 

 

 

 

 

6. Шанхайд байрлах тус салбар нь нээлтээ 2017 онд хийсэн. Тухайн жилийн загварын шоу Шанхайд амжилттай зохион байгуулагджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                            Мэдээг бэлтгэсэн : Б.Маралмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
42
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.