Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кирибаяма Б.Лхагвасүрэн макүшитад түрүүллээ

Б.Лхагвасүрэн өнөөдөр Асакишинийг давснаар 7 даваатай зиндаандаа тэргүүллээ.


Японы нийслэл Токио хотноо болж байгаа мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн өндөрлөх дөхөж, доод зиндааны аваргууд тодорсоор байна.

Жониданд Хоошёорюү С.Бямбасүрэн 7 даваатай түрүүлсэн бол макүшитад ч манай бөх түрүүлжээ. Макүшитагийн барууны 35-д эрэмблэгдээд байгаа Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр Асакишинийг давснаар 7 даваатай зиндаандаа тэргүүллээ. Кирибаяма 2015 онд санданмэ зиндаанд түрүүлж байв.

Энэ тэмцээний үеэр баруун тохойны бэртэл нь сэдрэн, ояката нь тэмцээнээс гарвал гар гэсэн ч тэвчин барилдсаар ийнхүү макүшитад түрүүлж чадлаа. Дээрээс унасан томчууд, доороос гарч ирж байгаа шинэ залуусын нүүр тулан учирдаг газар болох макүшитад түрүүлэх тун амаргүй.
Кирибаяма Б.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн Нагояд макүшитагийн 10 хүртэл банцүкэгээ ахиулсан нь хамгийн том амжилт байлаа. Ирэх Нагояд ч бас тэрбээр макүшитагийн дээд хэсэгт дэвших нь гарцаагүй. Сэкитори буюу жюүрёод дэвшвэл ояката нь Монголд харих зөвшөөрөл өгнө гэж амалжээ. Мичинокү ояката бол озэки байсан Киришима. Б.Лхагвасүрэн сүмод ороод 3 жил болохдоо эх орондоо хариагүй байгаа тул сэкитори болж, гэртээ харих нь бас нэгэн зорилго. Шүтдэг бөх нь ёкозүна Харүмафүжи.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
48
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.