Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

30 настай хүүгээ тусдаа гарахаас татгалзсаны төлөө эцэг эх нь шүүхдэлцжээ

30 настай гоонь эр.


Нью-Йорк хотноо ээж аавындаа амьдардаг Майкл Ротондо гэр бүлийн ажилд тусалдаггүй, мөнгө төгрөг олж ирдэггүй нэгэн аж. Харин эцэг эх нь түүнийг тусдаа гарах ёстой хэмээн шүүхдэлцэж байна. Кристина, Марк хоёр хүүдээ олон удаа хэлсэн ч тэр нүүхээс татгалзсаар байжээ.

Тиймээс эцэг эх нь тавдугаар сарын 7-нд шүүхэд бичиг баримтаа бүрдүүлэн өгч, хууль ёсны дагуу арга хэмжээ авахаар шийджээ. Өөр яаж хүүгээ гэрээсээ явуулж, тусад нь гаргахаа мэдэхгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэнэ.

Хамгийн анхны захиа нь хоёрдугаар сарын 2-нд хүүд нь очсон ба "Энэ гэрээс нэн даруй явах ёстой хэмээн шийдлээ" гэж бичсэн байж.

Хэрэв хүүгээ нүүх юм бол 1,100 доллар өгнө гэж хүртэл санал болгосон байна. Ажилд орж, өөрийн амьдралыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг эцэг эх нь мөн ч удаан хэлсэн байна.

Шүүхээр л шийдвэрлэж хүүгээ явуулахгүй бол хэд ч хэлсэн гэртээ байсаар байсан тул ийм арга хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн байна. 30 настай хүү нь шүүхийн танхимд "Энэ бол миний асуудал" хэмээн гомдоллосон ба шүүхээс гарсан даруй эцэг эхийнхээ гэр лүү буцсан байж.

 

Эх сурвалж: bbc.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
39
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.