Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Булган таны заавал АЯЛАХ ёстой аймаг гэдгийг батлах 7 БАРИМТ

Урин цаг ирж, амралт эхэлж буй ч хаагуур аялахаа товлож амжаагүй байна уу?


Урин цаг ирж, амралт эхэлж буй ч хаагуур аялахаа товлож амжаагүй байна уу? Уул нурууд, гол мөрөн, элс зэрэг бүгд багтсан ховор түүхийн дурсгалтай Булган аймгийг энэ удаагийн аялалд тань санал болгож байна. Булган аймаг нь Монгол орны хойд хэсгийн Хангайн бүсийн уулархаг хэсэгт оршдог, ойт хээр болон тал хээр хосолсон 48.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай юм. Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудтай хатуу хучилттай авто замаар холбогдсон учраас явахад ч хялбар.

1. Уран тогоо уул

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох замд оршдог, унтарсан галт уул юм. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Домогт өгүүлснээр, Уран тогоо уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон гэж нутгийн ард иргэд ярьдаг юм.

2. Хөгнө тарна Байгалийн цогцолборт газар

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутгийг дамнан оршдог Хөгнө-Тарна Байгалийн цогцолбор газар юм. Хөгнөхаан уул нь Богд хаант Монгол Улсын үед төр шашны холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг. Цогцолборын хамгийн том гол нь “Тарнын гол”. Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтдаг. Уул нурууд, гол мөрөн, элс зэрэг бүгд багтсан байглийн цогцолбор газар юм.

3. Шивээт улааны цогцолбор дурсгал

Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр V-VIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь бий. Тус цогцолборын туурь нь им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор байдаг.

4. Хар бухын балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Сонирхуулж хэлэхэд, энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.

5. Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туурь бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий байдаг. Тэндээс олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.

6. Могойн шинэ ус

Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал нь далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршдог бөгөөд гэрэлт хөшөө хоёр хуваагдсан. Хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч, үгүй болжээ.

7. Бий булагийн балгас

Хутаг-Өндөр сумын нутагт орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг.

                                                                                                              Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.