Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөвсгөлөөр аялах гэж буй хүмүүсийн заавал үзэх ёстой 7 гайхамшигт газар

Хөвсгөл аймагт очвол заавал үзэх ДОЛООН газрыг танилцуулж байна.


1. Соёны бүс нутаг

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ''Мөнх сарьдаг'' уул бөгөөд 3491 метр өндөр.

Д.Нацагдорж гуай Миний нутаг шүлгийнхээ эхний бадагт:
"Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд..." хэмээн шүлэглэсэн байдаг.

 
2. Хөвсгөл нуур

Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км юм. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. 

3. Даян дээрхийн агуй

Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвөөс зүүн тийш Уйлган багийн нутаг Дээрхийн гол, Үүрийн голын бэлчир, Дээрхийн ам хэмээх газар, Үүрийн голын хойд дэнж 38 км газарт байдаг. Зүүн талд Гозгор Цахир уул, Буянт уул, хойд талд Дээрхийн голын эх Соёо уул байна. Эрдэнэбулган сумын төв тууриас зүүн тийш 70км-т, өндөр уулын бүсэд байрладаг.

Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүрдээ олон ам бүхий хаалгатай. Төрөл бүрийн нарийн шороо, рашаантай, ''Эхийн умай'' хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн үзмэр юм.

4. Уушгийн өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүр тахилгын байгууламжийн томоохон цогцолбор оршино. Энд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай, тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

5. Улаан толгойн буган хөшөө

Мөрөн хотоос 35 км-ын зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчимд нь нэлээн хэдэн 1 - 2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Уг буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрслэгдсэн нь ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм. Монгол оронд 550 гаруй буган хөшөө байдгийн 70 гаруй нь Хөвсгөл аймагт байдаг ажээ. Үүгээрээ эртний Түрэгийн соёлын төв байсныг гэрчилж байгаа юм.

6. Дархадын 13 овоо

Хатгалаас Улаан-Уул руу явах замд 13 овоо бүхий Өлийн халзан даваа байдаг. Өлийн халзан даваа нь 2110м-ийн өндөрт оршино. Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд  дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархадууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх түүхийг хадгалж иржээ.

7. Цаатны нутаг 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг. Тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Увс аймгийн Сагил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж, урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь Монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон. Тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. Бөөгийн шашин шүтнэ. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм. Цаатнуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм.

                                                                                                          Мэдээг бэлтгэсэн Т.Мишээл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
17
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.