Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Нийгмийн маркетингийн онцлох кейс: “Зөв гэр бүл”

Өнөөдөр залуусын яриан дундаас ч “Зөв бай л даа” гэх үг хэлц мэт сонсогдох болсон нь нийгмийн энэ сурталчилгаа үр дүнд хүрснийг харуулж байгаа юм.


“Үнэт зүйлсээ хуваалцъя” уриатай “Нийгмийн маркетингийн форум” өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж бизнесийн байгууллагуудын 400 гаруй төлөөлөл оролцож бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой талаар хэлэлцлээ. Томоохон компаниуд, тэдний брэндүүд бүтээгдэхүүний хувьд ялгаагүй болсон тохиолдолд хэрэглэгчдийн 93% нь нийгмийн хариуцлагатайг нь сонгоно гэж судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан нь нийгмийн маркетингийн ач холбогдлыг илэрхийлж, ийнхүү олон тооны мэргэжилтнүүд нэгэн танхимд мэдээлэл, туршлагаа хуваалцах шалтгаан болсон юм.

Нийгмийн маркетинг нь манайд саяхан л шинэ сэдэв болж байсан бол энэ жилийн форумд нийгмийн сурталчилгааг амжилттай хэрэгжүүлсэн туршлагуудаас танилцуулснаараа онцлог байлаа. Тодорхой бүлэг хүрээг хамарсан, зорилтот чиглэлтэй зэрэг хэд хэдэн жишээ байснаас нийгмийн асуудлыг оновчтой тодорхойлж, бүх бүлгийг хамарсан, хүртээмжтэй, үр нөлөө бүхий сурталчилгаа явуулж чадсан “Юнител” группын “Зөв гэр бүл” сурталчилгааны кампанит ажил эдгээрээс онцлог байсан юм.

 

Харилцаа, холбооны салбар бол “холыг ойртуулж, хоёрыг учруулахын” зэрэгцээ өргөн утгаараа нийгмийн харилцааг зохицуулах үр нөлөө үзүүлж байдаг өвөрмөц бөгөөд нийгмийн хариуцлага өндөр байх учиртай бизнес. Тийм ч учраас хийж байгаа маркетинг нь өргөн хүрээтэй, үр нөлөөтэй байхыг чухалчилдаг гэдгийг “Юнител” группын Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг хэлж байлаа. Нийгмийн олон асуудал байгаагаас тодорхой нэгд нь төвлөрч ажиллах нь хязгаарлагдмал тул өнөөдөр манай нийгэмд хамгийн их яригдах болсон эерэг хандлагыг бий болгохын төлөө “Зөв гэр бүл” сурталчилгааны ажлыг санаачилсан аж. Хогоо ил задгай хаяхгүй байх, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, боловсон харилцааг эрхэмлэх зэргээр олон хэлбэртэй уг сурталчилгаа нь өргөн утгаараа бүх хүнийг аливаад эерэг, зөв хандлагатай байхыг уриалж чадсанаараа хэрэглэгчид төдийгүй олон нийтийн талархлыг хүлээж зөвхөн сошиал медиа орчинд л гэхэд 13 мянга гаруй эерэг сэтгэгдлийг хүлээн авсан байна.

 

“Нийгэмдээ хайртай компанид хэрэглэгчид хайртай байдаг” гэдгийг форумд оролцогч, “MMCG” судалгааны компанийн захирал Д.Бум-Эрдэнэ онцолж байв. Харин энэ “хайр”-ыг бий болгож, ойлгуулахад компани-хэрэглэгчийн үнэт зүйл нэг байх ёстой. Тийм учраас бизнес нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш үнэт зүйлээ хуваалцах, түүнийг түгээх соёл гэдгийг А.Энхчимэг захирал тодотгосон юм. Ингэхдээ хэрэглэгчээ мэдрэх, хүлээн авах зан байдалд нь тулгуурлах нь мэдээж хамгийн чухал. Ийм учраас “Юнител” группын зүгээс “Зөв гэр бүл” сурталчилгааны ажлын хэлбэр, дүрийн сонголт дээр ч маш няхуур хандаж, судалсны үндсэн дээр өнөөдөр бидний үзэж, харж буй сонирхолтой нэгэн гэр бүлийг “бүтээсэн” байна. Тэд зөв байхыг лоозогнож уриалдаггүй, аргадаж гуйдаггүй, зааж зэмлэдэггүй, гэхдээ сургамжтай бөгөөд хөгжилтэй байдлаар асуудлыг ойлгуулж чадсан нь хүлээн авагчдад таалагдаж цаашлаад их сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчдын дунд энэ хэлбэр түгээмэл болж төрийн зарим байгууллагаас энэ хэлбэрээр нийгэмд хандсан мессежээ хүргэхээр хандсаныг “Юнител”-ийн илтгэлд дурьдаж байлаа. Өнөөдөр залуусын яриан дундаас ч “Зөв бай л даа” гэх үг хэлц мэт сонсогдох болсон нь нийгмийн энэ сурталчилгаа үр дүнд хүрснийг харуулж байгаа юм.

 

Гэхдээ маркетингийн ажлыг нийгмийн сайн сайхны төлөө хийлээ ч, үндсэн зорилго нь мэдээж борлуулалтыг өсгөх байдаг. Эхэндээ 80/20 харьцаатай буюу сурталчилгааны гол мессежийн талаас илүү нь нийгэмд чиглэсэн, ердөө 20% нь борлуулалтад хандсан кампанит ажил эхлүүлэхдээ эргэлзэж, эрдслээс эмээж байснаа “Юнител”-ийн багийнхан нуугаагүй. Гэсэн ч өргөн хүрээнд судалгаа хийж, нарийн төлөвлөсөн ажлаа хийгээд үзэхээр зориглож шийдсэн нь амжилттай болж борлуулалтын төлөвлөгөө эхний шатны кампанит ажлын дараа зорилтот үр дүнгээс даруй 30 хувиар давж биелснийг тэд хэлж байлаа. Ийнхүү бизнесийн үр ашгаа нэмэгдүүлээд зогсохгүй үнэт зүйлийг бүтээж чадсан нийгмийн сурталчилгаа амжилттай явж болдгийн жишээг “Зөв гэр бүл” харуулсан юм.

 

Өнгөрсөн жил л гэхэд гадны сурталчилгаа, кейстэй танилцаж байсан “Нийгмийн маркетингийн форум” энэ жил дотоодын амжилттай кейсүүдээ ийнхүү хэлэлцсэн нь манай компаниуд илүү хариуцлагатай болж байгаагийн илрэл. Цаашлаад нийгмээ судлах, өнөөдөр юу хамгийн чухал асуудал вэ гэдгийг ойлгох, улмаар манай хэрэглэгчийн хувд энэ нь хэр зэрэг ач холбогдолтой вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлагатай. Нийгмийн, асуудал дэвшүүлсэн реклам бүтээж, түүнийгээ брэндтэйгээ уяж хариуцлагатай маркетинг хийх нь маркетингийн дараачийн шат хэдийнэ болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
16 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.