Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цаг агаар хэт халсан үед НАРШИХААС сэргийлэх 7 ЭНГИЙН арга

Энэ долоо хоногт 30 градус давж, хална.


Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт 30 градус давж, халахыг мэдээллээ. Энэ баасан гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу Хүүхдийн баяр болно. Тус өдөр 33 градус хүрч халах бөгөөд энэ үеэр хүүхэд болон ахмад настнууд, жирэмсэн эхчүүд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Энэхүү зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өглөө. 

1. Хэт халуун үед өндөр настан, хүүхэд багачууд болоод даралт ихтэй, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахаас аль болох зайлсхийгээрэй.  

2. Нарны малгайг заавал өмсөнө үү.

3. Нарны шүхэр, хамгаалалт хэрэглээрэй.

4. Хүүхдийн толгойг хүйтэн усаар норгосон ч нарны малгай эсвэл шүхэр заавал хэрэглэхийг зөвлөж байна.

5. 30 минут тутамд шингэн зүйл заавал уугаарай. (Сахар багатай цэвэр жимсний шүүс, ус зэргийг сонгох)

6. Хурц нартай үед аль болох сүүдэртэй газраар явна уу.

7. Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчноос 20-30 градусаар илүү болдог байна. Тиймээс автомашиндаа бага насны хүүхэд болон тэжээвэр амьтнаа хараа хяналтгүй орхин явахгүй байхыг анхааруулж байна. 

Наршсан шинж тэмдэг 

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх 
  • Биеийн халуун нэмэгдэх 
  • Цээж багтран амьсгаа цухалдах 
  • Царайны өнгө цонхийж цайх
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах 
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайх 

Авах арга хэмжээ

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
  • Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)
  • Хүйтэн жин тавих 
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)
  • Иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
30
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.