Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Н.Төгсцогт дэлхийн аваргын тулаанд дахин нэг алхам ойртов

Beau Rivage Resort & Casino-д мэргэжлийн рингэн дэх 10 дахь тулаанаа хийлээ.


Ц.Энхтүвшин. “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт маань тавдугаар сарын 26-нд АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д мэргэжлийн рингэн дэх 10 дахь тулаанаа хийлээ. Өмнөх 9 тулаанд бүгдэд нь ялалт байгуулахдаа наймд нь КО буюу нокаутаар ялсан манай Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон байв.

Өдгөө 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан, WBO, WBC холбооны аваргын бүсийг зүүж байсан,

WBC-ийн чансаагаар жиндээ шилдэг наймд бичигдэж байгаа туршлагатай, хүчтэй өрсөлдөгч байлаа.
Тулаан 10 раунд үргэжлэх ёстой байсан бөгөөд эхний раундаас л манай Төгсөө хурд, хөлийн ажиллагаа илүү, маневр сайн тулалдаж илүүрхэж эхэлсэн. Эхний раундын төгсгөлд Төгсөө нокдаунд орж тоолуулсан. Гэхдээ Колумбын “Дайчин” -ы цохилт гэхээсээ манай хүний хөл хальтирч унасан нь илүү магадлалтай. Гэвч рингийн шүүгч нокдаун гэж үзсэн юм.

Хоёрдугаар үед Төгсөө өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгосонгүй. Төгсцогтын баруун гарын цохилтууд маш оновчтой болж, Эскандоныг энэ раундад хоёр ч удаа унагаж, тоолуулав. Гуравдугаар раунд эхлээд нэг минут өнгөрөх хугацаанд л Төгсөө өрсөлдөгчөө дахин хоёр нокдаунд оруулж тоолуулаад, тав дахь удаагаа Эскандоныг унагаахдаа баруун гарын шулуун цохилтоор нокаутаар яллаа.

Ийнхүү мэргэжлийн рингэнд 10 дахь ялалтаа авсан Н.Төгсцогт маань дэлхийн аваргын төлөө тулаан руу дахин нэг “том алхам” хийлээ.

Дашрамд дурьдахад энэ удаагийн тулаанд Төгсөө маань Монголын боксын домогт дасгалжуулагч Д.Банди агсны дурсгалыг хүндэтгэсэн хөрөг, бичигтэй өмсгөл өмссөн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
39
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.