Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Франц эмэгтэйчүүдээс суралцах ухаан буюу эмэгтэйчүүдийн шилдэг 4 намтар кино

Амьдралаас суралцахуй.


Эмэгтэй та өөрийнхөөрөө байсан цагт амжилтад хүрэх болно. Бидний чадвар, хүсэл тэмүүлэл, зорилго өөр өөр. Тиймээс бидний амьдрал, бүтээх түүх ч бас өөр байх нь гарцаагүй. Эмэгтэй хүн бүрийн амьдралд хайр дурлал том байр суурь эзэлдэг болохыг ч бид хангалттай ойлгосон. Гэхдээ бидний ойлгож чадаагүй зарим зүйл кинонд нуугдаж байдаг. Тэр тусмаа бодит бүсгүйчүүдийн намтар бүтээл дээр. Та бүхэн маш олон зүйлийг ухаарах нь гарцаагүй.

COCO before CHANEL /2009 он/

Найруулагч Анна Фонтейний бүтээл. Гол дүрийн жүжигчин Одри Тоту.

Тэр бол өөрийнхөөрөө, чөлөөтэй сэтгэхээс айдаггүй нэгэн. Шулуун шударга яриатай, бага зэрэг эршүүд зантай бөгөөд хээнцэр дэгжин уг бүсгүйг Коко Шанель гэдэг. Өөрийн олж харсан эрх чөлөөт ертөнцийг бусад эмэгтэйн өмнө нээснээр тэр нэр алдрын оргилд хүрсэн. Тэрбээр эмэгтэй хүнийг эр хүнтэй эн тэнцүү хүчирхэг гэдгийг эрс ялгаатай хувцас загвараараа харуулсан юм. 60–аад оны бүсгүйчүүдийг хүлж байсан бэлхүүсний татуурга, учир утгагүй олон гоёл чимэглэл, сүржин хувцаслалтыг халж, оронд нь эрэгтэй хүн л өмсөж болно гэж боддог байсан зангиа, хослол болоод энгийн тансаг загваруудаар сольсон юм. Мөн эмэгтэй хүний дэргэд хүчирхэг эр хүн, сайхан хайр байснаар амжилтад хүрдэг болохыг түүний бодит түүх харуулах болно. Бой Капель гэх чинээлэг залуу түүний хайр дурлалын амьдралд том байр суурь эзэлдэг байсан нь түүний амжилттай салшгүй холбоотой. Хэрвээ та ямар нэг зүйл дээр бусдаас огт өөр бодолтой явдаг бол түүнийгээ илэрхийлэхээс битгий айгаарай.

Marie Antoinnette /2006 он/

Найруулагч София Копполагийн бүтээл. Гол дүрийн жүжигчин Кирстен Данст.

Тэр өөдрөг, хөнгөмсөг, бөгөөд хэрхэн аз жаргалтай амьдрахаа сайн мэддэг эмэгтэй. Түүнийг “Франц бүсгүйчүүдийн хувцас загварын хэнээрхлийн суурийг тавьсан” гэж “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ” номд тэмдэглэсэн байдаг. Энэхүү австри бүсгүй Mария Антуанетта цэл залуухан, дөнгөж 14 настай байхдаа Францын 16-р Луйс хааны хатан болжээ. Нөхрөөсөө өөр хүнд дурлахыг хүсдэг байсан тэрбээр нэгэн залуутай түр зуурын романс үүсгэдэг. Сонирхуулахад түүний зуурдын амрагийн дүрд жүжигчин Жейми Дорнан (”Fifty Shades of Grey” киноны гол дүрийн эрэгтэй жүжигчин) тоглосон билээ. 

La vie en rose /2007 он/

Найруулагч Оливиэр Даханы бүтээл. Гол дүрийн жүжигчин Марион Котийяр.

Францын алдарт дуучин Эдит Пиаф. Их зовлон үзсэн боловч авьяас чадвар нь түүний амьдралд аз авч ирсэн юм. Хөгжилтэй, хурц ааш зантай, бага зэрэг бөгтөр байдал нь түүний гоо үзэсгэлэнгийн илэрхийлэмж байсан юм. Хоолой нь “Парис хотын амин сүнс” гэж хэлэгддэг. Түүний дуулахдаа хэчнээн дуртай байсныг киноны оргил хэсгээс хараад та тэсэлгүй нулимс асгаруулах вий. Амьдралдаа нэг л удаа агуу хайртай учирсан нь Францын боксчин, 1948 оны боксын тэмцээний дэлхийн аварга Марсель Сердан байлаа. Тэрбээр сүүлийн удаа тайзан дээр гараад “Би огтхон ч харамсахгүй байна” дуугаа дуулсан билээ. Хэцүү амьдрал туулсан ч өнгөрүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй гэх утгатай энэ дуу нь түүний амьдралыг бүрэн илэрхийлнэ. Эмэгтэй хүн бүрд хэлэх түүний цор ганц зөвлөгөө бол “хайрла” байсан юм. Тэр “хайрла, хайрла, хайрла” гэж хэлсэн юм.  Сонирхуулахад Эдит Пиафын дүрийг бүтээсэн жүжигчин Марион Котийяр Академи Авардсаас “шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авч байсан билээ.

Sagan /2008 он/

Найруулагч Диана Кюрисийн бүтээл. Гол дүрийн жүжигчин Силви Тестуд.  

Францын алдарт зохиолч Франсуаза Саган. Эршүүд зан, огцом үйл хөдөлгөөнтэй эмэгтэй. 23 насандаа “Сайн уу, гуниг минь” нэртэй анхны номоо гаргаснаар дэлхий дахинаа алдартай болсон. Цаашид сайн зохиол бичихийн тулд виски, мансууруулах бодист донтож эхэлсэн юм. Зохиол бичихэд амьдралаа зориулсан эмэгтэйн амьдралыг та харах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
9
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.19 103.10.21.91

Ene kinonuud mongol orchuulagatai hna bga bol

0 Хариулах


Od 2019.01.19 64.119.26.89

Ene kinonuud kino sited bgA boluu?

1 Хариулах