Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аутизмтай нүүр тулж буй хүний мэдэх ёстой 8 баримт

Аутизм нь эмгэг учраас эдгэхгүй бас хэн нэгэнд халдахгүй. Заслын хичээл, сургалтаар л хүүхдийг хөгжүүлдэг тул эм, тариагаар эмчилдэггүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.


2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар аутизм гэх оноштой 470 хүн Монголд байгаа аж. Энэ эмгэгтэй дөнгөж нүүр тулсан хүмүүс хаанаас эхэлж, юу хийхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Аутизм мөн эсэхийг бататгах хэрэгтэй 

“Таны хүүхэд аутизмтай юм шиг байна” гэж аль нэг эмч эсвэл таньдаг хүн тань хэлсэн бол СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа эмчид үзүүлж, албан ёсны оноштой болох хэрэгтэй. Зарим тохиолдолд хөгжлийн хоцрогдолтой андуурагдах тал байдаг тул мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. 

2. Аутизм гэдэг нь тодорхой болсон бол үнэлгээ хийлгэх шаардлагатай

Аутизм нь хөгждөг эмгэг гэдгээрээ зарим хөгжлийн бэрхшээлээс давуу талтай. Тиймээс хүүхдээ аутизмын үнэлгээнд оруулж, түвшинг нь тодорхойлох хэрэгтэй. Монголд хоёр байгууллага үнэлгээ хийдэг.
 
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн болон Монголын Аутизм судлалын хүрээлэн 
 
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн болон Монголын Аутизм судлалын хүрээлэн хамтарч өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үнэлгээ хийж эхэлсэн. Нэг жил гаруйн хугацаанд сэтгэл судлаачдын баг албан ёсны тест хэрэгслийн дагуу 78 хүүхдэд үнэлгээ хийсэн байна. 
 
Холбогдох утас: 7000 8998, 9910 2182
Байршил: Хүүхэд залуучуудын соёлын төвийн зүүн гар талд байрлах GB Plaza барилгын 4 давхар
 
Аутизм Монгол-Анд 
 
Аутизм Монгол-Анд ТББ байгууллагын сэтгэл судлаачид, АНУ-ын Канзасын Их Сургуулийн доктор, профессор Мэрилин Кафф багшийн удирдлага дор аутизмын онош тодорхойлох үзлэг болон түвшин тогтоох CARS үнэлгээ хийдэг.
 
Холбогдох утас:  7013 4053
Байршил: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар сувилал явах замд
 
Дээр дурдсан байгууллагуудаас гадна гадны оронд үнэлгээнд орох боломжтой.

3. Зөвлөмжийн дагуу сургалтад хамруулах хэрэгтэй

Үнэлгээнд орсны дараа түвшин тодорхой болж, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах зөвлөмжтэй болно. Энэхүү зөвлөмжийн дагуу эцэг эхчүүд ажиллаж, тохирсон сургалтад хүүхдээ хамруулах хэрэгтэй. Монголд сургалт явуулдаг нэлээд олон байгууллага бий. Эндээс зургааг нь онцолж байна. 
 
Улсын 186 дугаар тусгай цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдийн анги бий. Төлбөргүй. ЭНД дарж фэйсбүүх хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 
 
Аутизм Монгол-Анд ТББ-ын дэргэд “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэгт энгийн болон тусгай анги хичээллэдэг ба тусгай хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багш нар аутизмтай хүүхдүүдэд сургалт явуулж, хөгжүүлдэг. Төлбөртэй. Холбогдох утас: 7013 4053
 
“Хүслийн ордон” тусгай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг. Аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг туршлагатай багш нар сургалт, хичээл ордог. Төлбөртэй. Фэйсбүүк хуудсыг ЭНД дарж үзээрэй. 
 
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн аутизмтай хүүхдүүдэд зориулсан бие даах чадвар суулгах “Би чадна” нэртэй гурван сарын сургалт явуулдаг. Долоо хоногт хоёр өдөр хоёр цагаар хичээллэдэг. Төлбөртэй. Холбогдох утас: 7000 8998
 
Гэрэлт Чимээ ТББ нь 12-оос дээш насны оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх сургалт явуулж эхэлж байна. Холбогдох утас: 88108321
 
Тусгай боловсролын 70, 25, 55, 63 дугаар сургуулиудад сургуулийн насны хүүхдүүд хамрагдах боломжтой. 
 
Эсвэл энгийн цэцэрлэг, сургуулийн  багш нарт хүүхдийнхээ онцлогийг хэлж, ойлгуулан хамруулах боломжтой.

4. Аутизм гэх албан ёсны оноштой болсноор байнгын асаргааны тэтгэмж авах эрхтэй 

Өөрийн амьдардаг хорооны нийгмийн ажилтантай уулзаж, тодорхой материал бүрдүүлснээр аутизмтай хүүхэд болон асран хамгаалагчид/эцэг эхийн аль нэг/ сар бүр тэтгэмж авах боломжтой. Ингэснээр улсын бүртгэлд орно гэсэн үг. Аутизмтай иргэн 140 мянган төгрөг, асран хамгаалагч 70 орчим мянган төгрөг авдаг. Албан ёсны оноштой хүмүүс л тэтгэмж авах эрхтэй. 
 
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн болон Монголын Аутизм судлалын хүрээлэн хамтарч 78 хүүхдийг үнэлгээнд хамруулсан тухай дээр дурдсан. Тэдний 13 нь буюу хамгийн их нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг тул тус дүүргийн Нийгмийн халамжид ямар материал бүрдүүлэх хэрэгтэйг эндээс хараарай. 
 

5. Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад бүртгүүлэх хэрэгтэй

Өөрт хэрэгтэй мэдээллээ авахын тулд дараах байгууллагад заавал бүртгүүлж, зохион байгуулж буй сургалт, уулзалтад хамрагдах нь чухал. Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө ч авах боломжтой.
 
“Монголын Аутизмын Холбоо” ТББ – Холбогдох утас: 88002311
 
 “Монголын Аутизм Судлалын Хүрээлэн” ТББ – Холбогдох утас: 99102182
 
“Аутизм Монгол-Анд” ТББ – Холбогдох утас: 70134053

6. Аутизмын мэдлэгээ тэлэх хэрэгтэй

Өөрийн мэддэг хэлээр интернэтээс мэдээлэл хайж, аутизмын тухай олон төрлийн ном унших хэрэгтэй. Одоогоор Монгол хэлээр “Аутизм ба амьдрал”, “Аутизмтай хүүхэдтэй Монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд”, “Аутизмын хүрээний эмэг”, “Үгээр хязгаарлагдаагүй харилцаа”, “Би яагаад үсэрдэг вэ?” зэрэг ном бий. 
 

7. Аутимзтай хүүхэд бүр өөр. Тиймээс эцэг эхчүүдээс туршлага судалж,  хэрэгтэй мэдээллээ асуух хэрэгтэй

Аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн болон дан ээж нарын фэйсбүүк групп бий. Албан ёсны оноштой хүмүүсийг группдээ элсүүлдэг. “Нууц” групп тул таны мэдээллийг хүн бүр унших боломжгүй. Одоогоор аутизмтай хүүхэдтэй ээжүүдийн “Тэнгэрлэг ээжүүд” групп, эцэг эхчүүдийн “Autism Family and Friends” групп идэвхтэй ажиллаж байна. ЭНД дарж фэйсбүүк хуудастай холбогдон группд элсээрэй.

8. Дэлхий дахинд эмийн эмчилгээг зөвлөдөггүй

Аутизм нь эмгэг учраас эдгэхгүй бас хэн нэгэнд халдахгүй. Заслын хичээл, сургалтаар л хүүхдийг хөгжүүлдэг тул эм, тариагаар эмчилдэггүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 
 
Тавдугаар сарын 31-ний өдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай 
 
Бэлтгэсэн: М.Сувданзаяа
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ээж байна 2020.03.26 172.69.252.137

Заавал үнэлгээ хийлгэх шаардлаггүй, яагаад төлбөртэй үнэлгээ хийлгэ гэж олон ээж аавуудыг нааш цааш явуулаад өндөр төлбөр аваад байгаа юм бэ? Анд аутизм Монгол ТББ, Аутизм судлалын хүрээнлэн ТББ хариу өгнө үү.

0 Хариулах


Зочин 2019.11.01 202.9.42.159

хэрэгтэй,мэдээлэл бн маш их баярлалаа

0 Хариулах