Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"BTS" АНУ-ын “Billboard 200” жагсаалтыг тэргүүлсэн анхны К-поп хамтлаг боллоо

Энэ нь англи биш өөр хэлээр дуулагдсан 12 жилийн дараах, Солонгос уран бүтээлчдээс анхны тохиолдол юм.


Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлаг "BTS" нь АНУ-ын “Billboard 200” жагсаалтыг тэргүүлсэн анхны K-pop хамтлаг болжээ. Тэд "Love Yourself: Tear” цомгоороо ийнхүү түүхийг бүтээлээ.

 

 

 

Энэ цомог тавдугаар сарын 18-нд шинээр гарч, эхний долоо хоногт нийт 135 мянган хувь борлогджээ. Энэ нь 2018 онд эхний долоо хоногтоо 199 мянган хувь борлогдож байсан "Migos" хамтлагийн "Culture II" цомгийн дараа хоёрт бичигдэж буй том үзүүлэлт юм.

Энэ нь мөн 12 жилийн дараа анх удаа гадаад хэл дээрх цомог "Billboard 200"-гийн нэгдүгээр байранд орсон тохиолдол боллоо. 2006 онд "Billboard 200"-г тэргүүлж байсан гадаад хэл дээрх анхны цомoг нь "Il Divo"-ийн "Ancora" цомог байсан юм.

 

 

Биллбоардийн мэдээллийг энд дарж үзэнэ үү!

 

БНСУ-ийн ерөнхийлөгч Мун Жэ Ин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "BTS" болон "ARMY"-д "Billboard 200" чартын нэгдүгээрт жагссанд нь баяр хүргэсэн захиа илгээжээ. Мөн Цэнхэр ордонгоос ч бас "BTS"-ийн гаргаж буй амжилтуудад баяр хүргэсэн байна.


 

 

 

Твиттер:

 

"Дуу хөгжимд хайртай 7 хүү болон тэдний далавч 'ARMY' нарт баярын мэндчилгээ дэвшүүлж байна"
"BTS" хамтлагийн дуу, бүжиг, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл нь дэлхийн залуучуудад урам зориг,

эрч хүч, итгэлийг бэлэглэж байна.

 

Мэндчилгээ:

 

"Love Yourself 轉 Tear" цомог Америкийн "Billboard 200"-гийн нэгдүгээр байранд орсонд баяр хүргэж байна. Энэ нь 12 жилийн дараа англи биш өөр хэлээр дуулагдсан, Солонгос уран бүтээлчдээс шилдэгт жагсаж буй анхны тохиолдол юм.
 

"BTS"-ийн чадварлаг бүжиг болон дуунуудад нь тэдний чин сэтгэл агуулагдсан байдаг. Уйтгар гунигийг итгэлээр, ондоог адилхнаар өөрчилж ид шид мэт тус дэмийг өгчээ. Долоон гишүүн өөрсдийнхөө хэн гэдгийг, яаж амьдрахыг хүсдэгээ дуугаар илэрхийлж, улс үндэстэн болон хэл соёлын тогтолцоог давж чаджээ.
"BTS" ийнхүү Солонгосын урлагийг дэлхийн хэмжээнд хүргэхэд нэг алхам ахиулж өглөө. Манай улсын залуучууд K-POP гэх хэлээр дамжуулан дэлхийн олон залуучуудтай хамт амьдрал болон хайр, мөрөөдөл болон өвдөлтөөрөө санаа нийлж байна.

 

"Billboard 100"-д нэгдүгээр байранд орж, Грэммигээс шагнал авч, дэлхийг тойрсон аялан тоглолт хийж, энэ дэлхийн хамгийн нөлөөтэй уран бүтээлч болохыг хүсдэг "BTS"-ийн мөрөөдлийг дэмжиж байна. "BTS"-тэй хамт дэлхийд өөрийнхөө хоолойг гаргаж байгаа шүтэн бишрэгчдийн клуб болох "ARMY" нарыг ч бас дэмжиж байна.
 

Одооноос эхлээд Jin, Suga, RM, J-Hope, Jimin, V, Jungkook гэсэн 7 гишүүний нэрийг нэгд нэгэнгүй цээжлэх болно. Энэ бол шинэ эхлэл. Энэ их хичээл зүтгэлээрээ манай улсын иргэд, дэлхийн ард иргэдийн сэтгэлийг уяраасанд баярлалаа.
 

2018 оны 5 сарын 28
БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин.

 

                                                                                                 Мэдээг бэлтгэсэн Б. Маралмаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
32
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.