Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрүүл мэндийн яамнаас Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

Тэрээр хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялтын үеэр олон нийтэд зарласан.


Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өчиг,дөр Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгууллаа. Урлаг соёлын нэртэй одуудаас гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Уранчимэг сувилагчийн эмчлүүлэх  гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэг рүү эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, туслахыг  хүссэн захидал бичсэн. Үүний хариуд тус группээс Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүллээ. Хандивын тоглолтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар дээрхи сайхан мэдээг танилцуулж, эрхийн бичгийг гардуулж өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар  эмчилгээний зардалд зориулж  5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй  эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжлээ.

Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч ажээ. Иймд эрүүл мэндийн яамнаас санаачлан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
34
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.