Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Трайан Лаурентий Христэа ИЖБ-ээ өргөн барив.


Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Трайан Лаурентий Христэа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм.

Харин Трайан Лаурентий Христэа өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд болж байна.

Трайан Лаурентий Христэа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг богино хугацаанд хүлээн авсанд талархаад оюутан ахуй цагаа өнгөрөөж байсан улсдаа эргэн ирж байгаадаа талархаж байгаагаа хэллээ. Мөн Европын Холбоог төлөөлөн Элчин сайдаар суух хугацаандаа худалдааны харилцааг хөгжүүлэх асуудалд нэн тэргүүнд анхаарч, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтрах, нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Трайан Лаурентий Христэад ажлын амжилт хүсээд ирэх жил тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодитой ажил хийж, үр дүнтэй угтахыг хүсэв. Мөн Монгол Улсад суралцаж байсан эдийн засаг, нийгмийг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон тул хамтын ажиллагаанд богино хугацаанд дэвшил гарна гэж найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, дулаарал буюу цөлжилт зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, Европын Холбооноос Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөрт анхаарч ажиллахаа хэлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
20
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.