Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Бичгийн хэвээр шинжихүй: 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн зан төлвийг тодорхойлжээ

Монгол улсын их сургуулийн Сэтгэл судлалын ангийн оюутнууд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бичгийн хэвээр дамжуулан бие хүнийг тодорхойлох сонирхолтой судалгаа хийжээ.


Монгол улсын их сургуулийн Сэтгэл судлалын ангийн оюутнууд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бичгийн хэвээр дамжуулан бие хүнийг тодорхойлох сонирхолтой судалгаа хийжээ.

Хүний мөн чанарыг танин мэдэх зорилгоор шинжлэх ухааны үүднээс олон талын судалгаа, шинжилгээ хийж байдгийг бид мэднэ. Тэр дундаа ахуйн чанартай, хүнийг бичгийн хэвээр нь таних ухааныг психографологи гэдэг. Графологи буюу бичгийн хэвийн тухай шинжлэх ухаан нь ямар нэг үсэг, тэмдэгт болон бичвэрт тусч илрэх хувь хүний өвөрмөц шинжүүдийг илрүүлдэг байна.

Бичгийн хэвийн ерөнхий шинж тэмдэгт тухайн бичвэрийн бүхэлдээ харагдах байдал, дарж бичсэн, эсвэл гүйлгэж бичсэн байдал, зурлагын өргөн нарийн, бичлэгийн хэм, зураасны төрөл, хэмжээ, зай зэрэг олон зүйл багтдаг аж.

  1. 2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН БӨГЛӨСӨН АНКЕТ: 

ТАЙЛБАР

Үсгийн хэлбэрийг авч үзвэл “О” үсгийг дээгүүрээ онгорхой, гол руугаа унасан зураастай байгаа нь эрч хүчтэй, аливаа үйлдэл үйл ажиллагааг сайн хийдэг гэсэн шинжийг илэрхийлж байна.

Бичгийн даралтын хувьд харьцангуй хөнгөн дарж бичсэн, мөн мөрүүд нь тэнцвэртэй байгаа нь оюун ухааны сахилга баттай, шинэ санаа боловсруулах, нөхцөл байдлыг нарийн мэдрэх чадварыг илэрхийлнэ.

Бичгийн мөр нь шулуун байгаа нь ажлаа дуустал хийх чадвар болон төлөв түвшин, өөрийгөө удирддаг шинжийг харуулж байна.

Уг бичгийн налалт нь маш бага, босоо байгаа нь оюун ухаан болон мэдрэмжийн тэнцвэрт байдлыг харуулж байгаа ба ийм хүмүүсийн байдал нь төлөв, мэдрэмж болон оюун санааны байдал нь огцом хувирч өөрчлөгддөггүй. Ихэнх хүмүүсийн хувьд бичгийн налуу нь 45-50 хэм байдаг бөгөөд заримдаа бүр эгцэрсэн 90 хэм, заримдаа хөмөрсөн 125 хэм хүртэл бичиг байх нь бий. Ерөнхийдөө 45-50 хэм налсан бичиг илүү их тааралддаг.

Бичиг нь цаасан дээр их зай эзэлсэн том байна. Ийм хүмүүс тодорхой хүрээнд баригддагүй, бодож боловсруулсан дүрэм журам хязгаарлалтанд нарийн гарц хайдаг, жижиг орон байранд байхыг хүсдэггүй, үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд оролцох сонирхолтой, өргөн мэдлэгтэй хүмүүс байдаг байна.

Том бичиг нь үргэлж агуу ихэд тэмүүлэх, харилцаанд эрч хүчтэйг харуулна. Бичиг ерөнхийдөө дугуйвтар биш өнцөглөг байгаа нь шулуун эрс, шаардлага тавьдаг шинжийг илэрхийлнэ.

Өнцөглөг бичээс нь зорилго, чиглэлтэй, эрч хүчтэй, уйгагүй хөдөлмөрлөх чадвартай, эсэргүүцэл тэмцэлд бэлэн байдаг, байр байдал нь хатуу чанд харагдана. Өнцөглөг бичигтэй хүн харьцангуй хурц зантай чанартай. Өөрийн мэдрэмжийг тэр болгон гаргаад байдаггүй, гэвч ойрын хүмүүстээ гүн сэтгэгдэл үлдээдэг. 

Үгийн шилбүүд нарийн бөгөөд урт байгаа нь уг хүн сэтгэл хөдлөл, догдлолоо барих чадвартайг хэлж байна.

            2. 2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР  
            ДЭВШИГЧ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН БӨГЛӨСӨН АНКЕТ:

ТАЙЛБАР

Бичгийн даралт: Нэр дэвшигч М.Энхболд нь  чанга даралттай бичигтэй бөгөөд энэ нь их эрч хүчтэй хүмүүст ажиглагддаг. Ийм бичигтэй хүмүүс чин сэтгэлээсээ хийх ажилд маш их хүч зарцуулдаг бөгөөд тэд материаллаг эд баялагт дурлах шинжтэй байдаг. Тодорхой нөхцөлд сэтгэл хөдлөлийн байдал нь бусдад амархан мэдрэгддэггүй, харьцангуй тогтвортой хүмүүс бөгөөд яаралгүй, аажуу тайван хөдөлгөөнөөрөө бусдаас ялгагддаг.

Бичгийн мөр: Түүний бичгийг харвал шулуун мөртэй бичдэг бөгөөд энэ нь төлөв томоотой, өөрийгөө удирддаг, дотоод эрч хүчний нөөцтэй, ажлаа дуустал хийх чадвартай байдаг гэж үздэг.

Налуу: Бичгийн налуугийн хувьд ерөхийдөө 45-50 хэмтэй бөгөөд энэ нь эелдэг найрсаг харьцаатай, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чаддаг, хүмүүстэй амархан зохицдог, бусадтай хамтрах, олон нийтийн дунд байх дуртай шинжтэй.

Хэмжээ: Хэмжээний хувьд ерөнхийдөө жижиг бичигт тооцогдоно. Энэ нь өөрийгөө удирдах чадвартай, ажигч, нууцлаг, хаалттай, юу бодож буйгаа гаргаж хэлдэггүй, өөрийнхөө тухай ярьдаггүй хүмүүст ажиглагддаг.

Үсгийн хэлбэрийн хувьд дугуйрсан бичигтэй. Ийм хүмүүс сайн эцэг эх болдог бөгөөд мэдрэмжээ илэрхийлэн гаргах нь ховор. Амьдраллын олон асуудлуудад тэвчээртэй, харилцааны зөрчилтэй үед эхний алхмыг хийдэггүй.

Том үсэг: Том үсгийн хувьд гоёмсог том үсэг бичдэг төрөлд орох бөгөөд энэ нь өөртөө анхаарал татахыг хүсч, бусдын сонирхол ярианы төвд байхыг хүснэ. Маш нийтэч байдал нь янз бүрийн нийгэмлэг, нэр хүндтэй клубын гишүүн болоход хүргэнэ.

Гаргагддаг бичиг: Энэ бичигт хүний нээлттэй, даруу төлөв байдал, үзэл бодол ба эрмэлзлэлийн тогтвортой байдал илэрнэ. Хэрэв бичгийн том үсэг илүү мушгиа болон гоёмсог зурлагатай бол сэтгэхүйн уян хатан шинжтэй, харилцаанд дипломат хэв маяг илэрхийлэн гаргадаг хүн байдаг. Мөн шинэ санаа гарган түүнийгээ хэрэгжүүлж чаддаг хүмүүс.

Бичгийн хэв шинж: Жигд, мөр баруун тийш налсан, үсгүүд нарийн, гуалиг, өөрийн гэсэн хэлбэртэй. Бичиг дугуйрсан, үсгүүд хүчтэй дарагдсан, шийдэмгий мэт. Энэ нь хүмүүжилтэй, гоо сайхны мэдрэмжтэй, сонголт сайтай, эрэлхэг, зоригтой, тууштай, өмнө тулгарсан ямар ч асуудал, өвчнийг даван гарах чадвартай.

  1. 2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ САЙНХҮҮГИЙН ГАНБААТАРЫН БӨГЛӨСӨН АНКЕТ:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАР

Чанга ба хөнгөн даралтын холимог шинжүүд нь хүний дотоод сэтгэл бүхэлдээ мэдрэмтгий бөгөөд, хүрээлэн буй хүмүүст хатуу чанга харагдахыг хүсдэг хүмүүс.

Налуу – Ихэнх хүмүүсийн бичлэгийн налуу нь 45-50 хэм байдаг бөгөөд ийм бичигтэй хүмүүс ерөнхийдөө эелдэг, найрсаг харилцаатай, өөрийн мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлдэг. Энэ хэв шинжийн хүмүүс дав дув хийсэн биш, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чаддаг, хүмүүстэй амархан зохицдог, бусадтай хамтрах дуртай. Хайр дурлалын тухайд өөрийн мэдрэмжээ нуудаггүй, дотно харилцаагаа илэрхийлж чаддаг, гэртээ суухаасаа илүү олон нийтийн дунд байхыг эрмэлздэг.

Эхлэл, төгсгөлдөө зураасгүй бичиг – Ийм хүмүүс юуг ч хянаж шалгаж болно, түүндээ итгэлтэй эрмэлзэлтэйг илэрхийлнэ.

Дугурсан бичиг- ажил болон найз нөхдийнхөө дунд илүү идэвхтэй байдаг. Тавьсан зорилгодоо төвлөрөх чадвартай,

Зан төлвийн шинж, бичгийн хэвийн хамаарал:

Уужуу дотортой самбаатай боловч хөнгөн- Сунгагдаж татагдсан, дугуйрсан үсгүүдээр гоёсон бичлэг хааяа дайралдаж, үсгийн хоорондын зай тогтвортой бус, заримдаа том үсгүүдийн чанга дарж бичсэн байх ба уран барилгын шинжийг илтгэнэ. Жигд бус даралттай бичигдсэн байна. Мөрний үсгүүд тэнцвэртэй бус ч байрлал нь зохистой, мөр бүрийн сүүлийн үг тодорхой гаргагдахуйц, үсгүүд таталдсан хэрнээ үндсэн хэлбэрээ алдаагүй байна.

Сэтгэлийн тэнхээтэй хэв шинж- мөрүүд шулуун, бичгийн хэв бахим, гэвч үсгүүд жигд бус хэмжээтэй, төгсгөл рүүгээ нарийн болж дуусах нь бий. Заримдаа гоёлсон их талбай эзэлсэн.

Гаргагддаг бичиг- эргэцүүлэн боддог, дүн шинжилгээ хийдэг, бүрэн бие даасан байдалд тэмүүлдэггүй, харин эсрэгээрээ хамтран ажиллахад бэлэн байж нэг хүний үзэл бодлоос илүү хамтын шийдвэрт дуртай, шинэ санаа гаргахдаа сайн.

Өөр хоорондоо холбоотой, байрлал бага зэрэг өргөгдсөн, гэвч бичгийн ерөнхий байдал жигд, төгсгөлүүд адил жигд- өөрийн гэсэн бодолтой, тууштай, хувирдаггүй.

Гурван өрсөлдөгчийн бичгийн хэвээс дүгнэлт хийвэл:

Халтмаагийн Баттулгын бичигт хийсэн ерөнхий шинжилгээгээр дахин давтагдсан шинжүүдийг нэгтгээд авч үзвэл уг хүн сэтгэл хөдлөл,  оюун ухааны тэнцвэрт байдалтай, тогтвортой, ихээхэн эрч хүчтэй, аливаа үйл ажиллагаанд бүрэн гүйцэтгэлтэй оролцдог, өөрийн эхэлсэн ажлаа дуусгадаг, шулуун эрс, шаардлага тавьдаг гэх мэт шинжүүд давамгай илэрч байна.  Мөн өөрийгөө сайн удирдан хянадаг гэх шинж давтан илэрсэн болно.

М.Энхболд нь өөрийн хийж буй ажилд маш тууштай, нухацтай ханддаг бөгөөд ерөнхий хэв шинжийн хувьд маш тайван, асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус удаан эргэцүүлж бодсны эцэст шийдвэр гаргадаг болох нь ажиглагдаж байна. Олон нийтийн дунд байх нь тааламжтай санагддаг тул ямар нэгэн бүлгийн үйл ажиллагаанд оролцох, амжилт олох нь түгээмэл зэргээс харвал өөрийн хийж буй ажил нь өөрийн зан төлөвт нь тохирч байна гэж болно. Тэрээр хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө удирдах чадвартай.

С.Ганбаатар нь олон хүмүүсийн дунд байж, тэдэнтэй хамтран ажиллаж, шийдвэр гаргах үедээ ч бусдын үзэл бодлыг тусган авдаг ба тэсвэр тэвчээртэй, тавьсан зорилгодоо үнэнч, тууштай нэгэн ажээ. Хэдийгээр олон хүний дунд байх нь тааламжтай ч өөрийн дотоод зөрчлөө нуусан, бусдад хатуу чанга харагдахыг хичээдэг аж. Энэ нь бие хүний сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чаддаг, мөн хүмүүстэй амархан зохицдог ба сангвиник хэв шинжийн хүн гэдэг нь харагдлаа.

Судалгааг хийсэн: МУИС-ийн Сэтгэл судлалын ангийн оюутнууд - Э.Марал, Б.Түвшинжаргал, О.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
31
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.