Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол хэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх зөв бичих дүрмийн толийг бүтээжээ

Тус номд 37486 үг болон 1000 гадаад үг орсон байна.


Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийн танилцуулснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөх даргын тогтоолоор “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж эхэлсэн нь хоёр жилийн хугацаанд үргэлжилж дууссан байна.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд мөн оролцсон бөгөөд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.

Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг хэвлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийж, Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэрт хүрсэн байна.

Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад зургаадугаар сарын 15-ны дотор үнэгүй тарааж өгөх юм байна.

Түүнчлэн уулзалтын үеэр монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор заасан Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.07 176.10.99.200

Үхсэн нохойн баасаараа. Цул алдаа л байх чинь билээ. Хэдэн уйваагүй нэр хүндийн араас явсан ёс суртахуунгүй хэдэн өвгөн тэр хэл зүйн толийн зохиогчийн эрхийг зөрчөөд Чоймаа багш энэ тэрийг дурдах ч үгүй хуулаад тавьчихсан л байна лээ. Ичих нүүрэндээ элэг наасан эргүү үхэрнүүд.

0 Хариулах