Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-д үзмэрч, бөө удганыг сурталчлахыг хориглох хууль батлагдах гэж байна

Яагаад Оросын Үнэн алдартны шашны нэвтрүүлэг төв сувгуудаар гараад харин түүнээс өмнө үүссэн бөө мөргөлийг хориглох гэж?


ОХУ-ын Төрийн Думын депутатууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзмэрч, бөө, удганыг сурталчлан харуулахыг хориглосон хуулийн төслийг хэлэлцүүлж эхлээд байна. Найман жилийн өмнө энэ хуулийн төслийг батлуулах гэж оролдсон ч бүтээгүй билээ.
Шинэ хуулийн төслөөр бөө, удганыг телевизийн дэлгэцнээс бүр мөсөн хөөгөөгүй ч тусгай шоунд өөрийгөө сурталчлахгүйгээр баг зэрэг гарч болох гэнэ. Харин өөрийгөө сурталчлах гэвэл шөнийн цагаар, тусгай тайлбартайгаар буюу архи, согтууруулах ундаатай адилхан хэмжээнд үзэгдэх юм байна.

Энэ талаар Буриадын “Сулдэ” нэвтрүүлгийн хөтлөгч Денис Илыгеев ийнхүү ярьж байна.
“Бөө нарын тухай өгүүлдэг манай нэвтрүүлэг АТВ суваг дээр 3 жил гарахдаа өөрийн гэсэн үзэгчидтэй болсон. Хэрэв энэ хууль батлагдаад нэвтрүүлгийг хаавал үнэхээр харамсалтай. Бөө мөргөл бол Сибирийн ард түмний шашин шүтлэг. Бид тэднийг сурталчилдаггүй, зүгээр л танилцуулдаг. Яагаад Оросын Үнэн алдартны шашны нэвтрүүлэг төв сувгуудаар гараад харин түүнээс өмнө үүссэн бөө мөргөлийг хориглох гэж? Бөө үзмэрч гардаг ихэнх нэвтрүүлэг зохион байгуулалттай шоу гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин манай байгууллагын бөө нар “Зөн билгийн тулаан”-д уригдсан ч очдоггүй. Бидний хувьд Монгол зэрэг орноос ирсэн бөө нараас болж их зовдог. Тэд яваад өгнө, дараа нь хамаг гэм буруу нь бидэн дээр ирдэг. Саяхан Тунка дүүргийн Толтой тосгонд дүүргийн дарга Иван Альхеевийг огцруулахаар бөө нар ном уншсан нь бидэнтэй ямар ч холбоогүй. Магадгүй Монголоос ирсэн бөө нар ч байж болох. Тэд сүсэгтэн олны сэтгэл дээр тоглож байна”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
49
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.