Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

OMG: "Playtime" амьд хөгжмийн наадмын шинэхэн хөтөлбөртэй ТАНИЛЦ

Хүлээж тэсэхээ байлаа.


17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “PLAYTIME 2018” ОУ-ын амьд хөгжмийн наадам энэ оны долдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болох болно.

Харин та бүхэнд ИЙМ ГОЁ ХӨТӨЛБӨР зарлах гэж байгаадаа би туйлын ихээр баяртай байна.

Амьд хөгжмийн наадам энэ жил агуулгын хувьд цар хүрээгээ улам тэлж, “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван том тайзнаа дэлхийн болон Монголын амьд хөгжмийн шилдгийг танилцуулахын хамт “PLAYTIME+" хөтөлбөрийн хүрээнд “La Vie En Rose”, “Waldo” асар болон Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2018"-ын “Хил хязгааргүй” гэсэн дөрвөн нэмэлт бэсрэг тайз, асрын хөтөлбөрийг та бүхэндээ хүргэх болсныг дуулгахдаа БАЯРТАЙ БАЙНА АА. Та яг одоо хамгийн шилдэг хөтөлбөрийг унших гэж байна.

Энэ жилийн “La Vie En Rose” тайз маань бүр “чангарч” "Sir Alex" хамтлагийн Ц. Энхманлай, "The Lemons", "UB Comedy Club"-ын залуучуудын тоглолт, их хотын шилдэг залуусын зохион байгуулдаг Unread, FuckUP Nights, Балдорж сангийн сонирхолтой хэлэлцүүлэг, "speed dating" болно.

OMG. Speed dating. Шинэлэг байна шүү.

Мөн "Cottton & Candy" фото студи та бүхнийг мөрөөдлийн дүрдээ хувирах хөгжилтэй боломжийг олгохоос гадна баганатай бүжгийн (pole dancing) оддыг харъя гэвэл бас л “La Vie En Rose”-ийн хөтөлбөрийг шалгаарай!

Мөн "Тагтаа" хэвлэлийн газрын зохион байгуулах яруу найргийн уншлага, “Алтан Хальс” холбооны “Алтан Хальс” олон улсын кино наадмын шилдэг бүтээлийг үзэж, амьд хөгжмийн одод “хэцүү” асуултуудыг хэрхэн давахыг ч “La Vie En Rose” асраас харж болно.

Харин нүсэр чимээнээс дайжиж, аяга кофе уунгаа МУЗ-ын залуу манлайлагчдын “Цаг хугацаагаар аялах майхан”-д зочилж, хотдоо ганцхан "ханг" хөгжмийн намуухан хэмнэлд амарч, СУИС-ийн оюутнуудын пост модерн театрын тоглолт зэрэг нэгийг бодогдуулах олон сонирхолтой мөч Валдо асар дээр байгаа.

"UB Passport"-ийн алдарт чимээгүй диског (Silent Party) сонсъё гэвэл Валдо асар бас л таны сонголт!

Мөн Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам – 2018" бидэнтэй нэгдэж “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд Беларус, Франц, Герман, Хятадын уран бүтээлчдийн медиа урлагийн бүтээлийг танилцуулах нэрийн асрыг гаргаж, та нарын заавал үзэх тоглолт, очих газар нэгээр бас нэмэгдсэн шүү!

Мандала иогоос бидэнд бэлдсэн өглөөний болон үдшийн хосын иогийг сонирхохоо мартуузай!

Хамгийн сүүлчийн хамгийн чухал мэдээ бол АПУ компанийн зүгээс хөлбөмбөгийн дэлхийн аваргын бүх тоглолтыг амьд дамжуулна шүү!

Амьд хөгжим, бүтээлч, ногоон, хамтын баяр уриан дор зохион байгуулагдах “PLAYTIME 2018” дээрээ уулзацгаая!

PLAYTIME+ Та нарт таалагдана гэдэгт итгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
36
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.