Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй

Дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар зөвлөгөө хүргэж байна.

 

НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:

Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
Хурц наранд удаан явахаас зайлсхийх
Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
Хүйтэн ус, шүршүүрт орох
 

НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
Бие суларч ядрах
Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох 
Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах
 

НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

Эмнэлэгт яаралтай хандах
Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
Нойтон алчуур толгойд нь тавих
Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
Бүлээн шингэн уулгах

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
20
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.