Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэг үнийн бодлого нэрээр үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж байна гэв

“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана "Бид өөрсдийн тогтоосон үнээ барих боломж байхад яагаад бусад дэлгүүртэй адил 15 хувь хүртэл нэмэх ёстой вэ” гэж мэдэгдсэн юм.


“Номин”, “И-март” дэлгүүр нь нэг үнийн бодлого баримтлах нэрийн дор “Оргил” худалдааны төвийг бараа, бүтээгдэхүүнд нэмдэг 10 хувиа нэмэх шахалт үзүүлж байгаа талаар “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана өнөөдөр мэдэгдэл хийсэн юм. Нэг үнийн бодлого гэж ярьж байгаа хүмүүст хандан

“Бодит байдлаар хандаж, үндэсний үйлдвэрлэгчдэд битгий шахалт үзүүлээч. Бараа бүтээгдэхүүн хямт борлуулж байгаа нэгэндээ шударга бус үйлдэл битгий гаргаа, энэ үйлдлээ таслан зогсоо гэлээ. Бид өөрсдийн тогтоосон үнээ барих боломж байхад яагаад бусад дэлгүүртэй адил 15 хувь хүртэл нэмэх ёстой вэ” гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр аль ч байгууллагын үйл ажиллагаа хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн байх ёстой, нэг үнийн бодлого гэдэг зүйлээр тэдэнд шахалт үзүүлж байгаад гомдолтой байгаа тул ШӨХТГ-т гомдол гаргасан байна. “Оргил” худалдааны төв хувиа нэмэхгүй л бол “Номин”, “И-март” дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авахгүй гэдэг шахалт үзүүлж байгаа аж. Энэ талаар “М-Си-Эс Кока кола” ХХК тэргүүтэй олон үндэсний үйлдвэрлэгчид “Оргил” худалдааны төвд санал гомдлоо ирүүлж байгаа юм.

“Оргил” худалдааны төв нь 300-400 гаруй үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг Монголын томоохон сүлжээ дэлгүүрийн нэг юм. Тэд үндэсний үйлдвэрлэгчдийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг 9-10 хувийн нэмэгдэлтэй борлуулдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
5 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
5 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
15
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.