Бал сараа өнгөрүүлэхэд тань санал болгох 8 газар


  |     2018-05-30 21:17   |     7747
  2018-05-30 21:17   |     7747

ТАЙЛАНД,  КРАБИ

Өнгөрсөн намраас Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэгтэй болсноор монголчууд тэнд өвлийн хүйтнээс гэтлэв. Утаатай, тоостой хотоос түр амсхийж Пукет, Паттайяад саатахаас гадна шинэхэн хуримласан хосуудад санал болгох газар нь Краби эрэг юм.

Тайландын өмнөд хэсгийн энэ эрэгт орчин үеийн шийдэлтэй тохилог амралтын газрууд, бар, ресторанууд бий бөгөөд цэнгэг усанд шумбаж, үзэсгэлэнт хүрхрээнд орж, басхүү цагаан элсэн эрэгт амарч, тоглоход юу юунаас илүү тааламжтай. Мөн энд амрах хугацаандаа Ко Фи Фи арлыг зорьж Леонардо Дикаприогийн “The Beach” киноны зураг авалтын хэсэгт зочилж, кино мэт үзэмжээр зургийн цомгоо баяжуулаарай. 

Усанд шумбах, хаданд авирах гэхчлэн адал явдалд дуртай хосуудын хувьд Краби яах аргагүй хамгийн зөв сонголт юм. Краби олон улсын нисэх буудалд Бангкок болон Малайзын Куала Лумпураас шууд нислэгээр ирэх боломжтой. 

Дашрамд хэлэхэд, Тайландад амрах үедээ бэлэн мөнгөнөөс илүү картаар үйлчлүүлбэл хялбар. Тайланд руу ХасБанкны Union pay-ийн Платинум карт авч явбал дэлхийн хаанаас ч төлбөр тооцоо хурдан, шуурхай хийх боломжтой. Платинум UPI гэж хэлэхээ мартав аа.  Энэ картыг дагалдаж аяллын даатгал үнэгүй ирдэг юм байналээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ГРЕК, САНТОРИНИ

Газар дундын тэнгисийн эрэгт нар жаргахыг ажин, хүйтэн оргилуун дарс шимж, хайрттайгаа харцаараа ярилцан суух ая тухыг мэдрүүлэх төгс газар бол Санторини. Зурагт хуудаснаа хэзээд үзэгддэг хавцал дагуух цагаан сууцнуудаас гадна бидний мэдэхгүй адал авдалт, хожим дурсамж дүүрэн санагдах аяллыг энд хийж болно. Тухайлбал, ердөө 12 ам.доллар төлөөд дөрвөн дугуйт мотоциклоор (ATV) арлыг тойрч, дуртай газраа саатаж Санторинийн үзэсгэлэнтэй танилцаарай. Мөн тэнгисийн эргээс завиар зугаалж өнө эртний түүхт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг сонирхох боломжтой. 

Арлыг бүхэлд нь толидохын тулд “Old Port”-ыг зорьж, ердөө 4 ам.доллар төлөөд агаарын бүхээгээр зорчин дээш гарахад гурван минут л хангалттай. Цаашлаад олны хөлөөс зайдуу дарс шимэн ярилцахыг хүсвэл Санторинийн өмнөд хэсэг рүү зорчиж, “дарсны аялал” хийж үзвэл хэзээ ч харамсахгүй “амтлаг” бас сонирхолтой байх нь гарцаагүй. 

ТУРК, КАППАДОКИА 

“Love is in the air” – Агаарын бөмбөлөгт сууж, эртний хотын үзэмжийг сонирхох хамгийн тохиромжтой газар бол Каппадокиа юм. Цэнхэрлэн харагдах тэнгэрийн наана өнгө, өнгийн агаарын бөмбөлөг хөөрөх нь ямар үзэсгэлэнтэй гээч. Туркт очсон жуулчид Истанбулд саатаж, Анталяа аралд амардаг ч, агуйд тохижуулсан зочид буудалд тухалж, өвөрмөц тогтоцтой чулуун хадаар аялж, ил музей сонирхох нь Каппадокиа дахь бал сарын хамгийн өвөрмөц шийдэл байж мэднэ. Мөн газар дундын тэнгисийн гал тогооны давтагдашгүй таатай амтыг эндэхийн ресторануудаас мэдэрч, хуримын дурсгалын зүйлсээ эртний эдлэлээр баяжуулахад ч төгс газар гэвэл энэ болно. 

Бидний хувьд Турк руу шууд болон дамжиж нисэх гэсэн хоёр сонголтоос аль нэгийг хийдэг. Хэтэвчинд хэмнэлттэй гэж үзвэл дамжих сонголтыг хийгээрэй. Энэ үед МИАТ танд тус болно. Тэгээд ч ХасБанк 25 сая хүртэлх төгрөг зээлэх боломжтой МИАТ кредит картыг хэрэглэгч танд санал болгодог. Монгол, гадаад гэлтгүй картаа уншуулаад л миль цуглуулах боломжтой энэ картын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Картаа ашиглан 15 мянган миль цуглуулахад л Улаанбаатар-Бээжин чиглэлийн хоёр талын нислэгийг МИАТ-аас үнэгүй авах боломжтой гэсэн. Өөр бусад орны нислэгийг ч миль ашиглаж үнэгүй авах боломжтой юм байна лээ шүү. 

ИТАЛИ, РОМ 

Жил бүр Ром хотыг зорих жуулчдын тоо өссөөр бай­гаа бөгөөд өнгөрсөн зун энэ тоо түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Түүх, соёлын дурсгал болсон үзмэрүү­дийг нь нэрлэвэл барагдахгүй. Гэсэн ч алдарт Колизейг сэргээн засварлаж энэ зун анх удаа дөрөв, тав­дугаар үеийг олон нийтэд нээж байгааг онцлох нь зүй. Жуулчдын тоо ихсэж байгааг анзаарч Ром нислэгийнхээ тоог ихэсгэсний зэрэгцээ зочид буудлуудын шаардлагыг өндөрсгөж, хүртээм­жийг ч нэмэгдүүлсэн байна.

“Өнө мөн­хийн хот” гэгддэг Ромд хайрттайгаа дурсгалтай мөчүүдээ өнгө­рүүлж, эртний суурин­, музей, галлерейгаар зочилж, басхүү Итали хоолны гайхамшигт амтыг мэдэрч, шөнийн гудамжаар зугаалах нь бал сарын гайхамшигт дурсамжийг үлдээнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Та Ром руу аялахдаа дэл­хийн хаана ч ашиглах боломжтой ХасБанк-ны кредит картыг ашиглан төлбөр, тооцоогоо саадгүй гүйцэтгээрэй. 

УВС, ХЯРГАС 

Бид заримдаа эх нутгийнхаа байгалийн үзэсглэнг төдийлөн анзаарахгүй өнгөрөх нь бий. Харин Хяргас нуурын үзэсглэнт төрхийг харуулсан зургуудыг Та сүүлийн жилүүдэд сошиал хуудсуудаар олонтаа харсан биз ээ. Тэр дундаа Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 км үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэдэг. Зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдах нь гэрэл зургийн дуранд гайхалтай буудаг. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголын гайхамшгийн нэг” гэж онцолсныг жуулчны мэдээллийн төвүүд дурьджээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Увсыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр тохилог амралтын газрууд ч олноор нээгдээд байгаа. Эдгээрээс сонголтоо хийж, эх орныхоо байгалийн үзэсгэлэнд амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй мөчийг өнгөрүүлээрэй.  

ӨВӨРХАНГАЙ, ЭЛСЭН ТАСАРХАЙ 

Хангай, говийн алийг нь ч зорьж болох ийм нутагт төрсөн нь бидний аз гэлтэй. Хэрэв хосууд Та бүхэн бал сараараа ус, нуураас эсрэгээр зөөлөн шаргал элсэн дээр наадаж, шөнийн оддыг ажиглан ярилцах романтик үдшүүдийг төсөөлж байвал Элсэн тасархайг зорих боломжтой. Элсэн тасархайд хөгжилдөн тоглосон зургууд тань юу юунаас илүү дурсгал болох хийгээд тэмээн аялал хийж зугаатай өдрүүдийг өнгөрүүлэх боломж бий. Түүнчлэн замын өмнө хэсгийг Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэх бөгөөд энэ хэсэг газрыг Монгол элс, Хөгнө хан уулын орчмын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж эхэлсэн. Энэ ч утгаараа эргэн тойрны аялал жуулчлал, амралтын газрууд нэмэгдсэн бөгөөд зарим нь өдрийн аяллын хөтөлбөр санал болгож Хөгнө хан уулын үзэсгэлэн, эсвэл Монгол орны хүйс цэгийг баримжаалах Их Монгол уулын сайхантай танилцуулна. Бал сарын өдрүүдээ эх орныхоо байгаль, түүхийн өвөрмөц аялалд өнгөрүүлэх төгс сонголт тань энд байна гэдэгт итгэлтэй байна.  

Ингэхэд эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахдаа ямар карт авч явахаа шийдсэн үү? ATM-ээс бэлэн мөнгө авахад ямар ч шимтгэлгүй, ХасБанкны энгийн ВИЗА картыг авбал нэлээд давуу талтай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Дашрамд хэлэхэд, ХасБанкны ATM-ийн машин байхгүй байсан ч Петровисын шатахуун түгээх станцаас бэлэн мөнгө авах боломжтой юм билээ шүү. 

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ, АБУ ДАБИ 

Абу Дабийн олон улсын нисэх буудлаас 20 минутын зайд буюу Персийн буланд номин цэнхэр далайн өнгийг толидох Садияа арал бий. Амьдралын мартагдашгүй мөчөө “Аз жарга­лын арал” гэсэн утгатай Садияад өнгөрүүлэхэд тань саруул тагт, гоёмсог амралтын өрөө бүхий тансаг зэрэглэ­лийн зочид буудал, амралтын газрууд тохь нэмнэ. Уг арлыг Эмиратын аялал жуулчлал-соёлын төвөөр нэрлэн хөг­жүүлж байгаа бөгөөд хоёр жилийн дараа гэхэд Садияа дахь урлагийн дүүрэг нь дэлхийд алдартай соёл, урлагийн бүтээлүүд бүхий музей, галлерейгаа нээж бүрэн ашиглалтад орох юм. Гэсэн хэдий ч, Садияа одоог хүртэл жуулчид төдий­гүй шинэхэн хосуудын заавал очих газруудын нэгд тооцог­дож уламжлал, өв соёлоороо олныг татсаар байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн энэ бүс нь үзэмж тансагаас гадна Араб төдийгүй Ази болон, далайн гаралтай хоолыг амтлан таашааж соёл, уламжлалаа гайхуулсан хөгжмийн тоглолттой хорших гайхамшигт үдшийг танд бэлэглэх болно. 

ФРАНЦЫН НОМИН ЭРЭГ 

Францад бал сараа өнгөрүүлнэ гэхээр мэдээж хамгийн түрүүнд хайрын хот Парис таны санаанд бууж мэднэ. Гэхдээ жуулчдын хөлд дарагдсан, Парисчуудын хямсгар байдлаас алс өөрийн дураар амарч, зугаалъя гэвэл Францын зүүн өмнөд хэсгээр “French Riviera” буюу Францын Номин эргээр аялахыг танд санал болгож байна. Тэр дундаа автомашин хөлслөөд хотоос хот хооронд цөөн хоногийн аялал хийвэл насан туршид тань давтагдашгүй мөчүүд үлдэнэ гэдэгт итгээрэй. Эрэг дагуух Нис хотод архитекторуудын ур хийц­тэй танилцаж, олон улсад алдаршсан бүтээлүүдийг сонирхон галлерейгаар хөнгөн аялж, далайн эрэгт нар жарга­хыг үзэх гээд амралтыг тань төгс болгох бүхэн энд бий. Цааш­лаад дэлхийн хамгийн жижиг хот улсын нэг Монакод саатаа­рай. Улмаар Канныг зорьж усан онгоцоор аялж, тансаг дарс амтлах гээд энд хийж болох зүйл бишгүй. Номин эргийн аяллын үзэсгэлэн болоод зугаа, цэнгэлийн адал явдлыг юутай ч зүйрлэшгүй. Эрх дураар, гэхдээ тав тухтай энэ аяллаа та Марсельд хайрттайгаа амарч өндөрлүүлээрэй. 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Г.Занданшатар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзлаа.

  2018-12-10 11:01