Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Аргальхүү” төслийн нээлтийн өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

СЭМҮТ-д эцэг эхчүүд хүүхдийн стрессийн түвшинтэй холбоотой асуудлаар түлхүү ханддаг.


СЭМҮТ-өөс хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай нийгэмд эерэг ойлголт бий болгох зорилготой “Аргальхүү” төслийн нээлтийг өчигдөр хийсэн. Харин өнөөдөр эцэг эхчүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Мөн оюун ухааны хөгжлийн урьдчилсан үнэлгээ үнэ төлбөргүй хийж байгаа юм. Энэ үеэр өдөрлөгт оролцож буй хүмүүсээс сэтгэцийн эрүүл мэндийн ойлголтын талаар цөөн асуултад хариулт авлаа.

 

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл өдөрлөгийн үеэр "Аргальхүү" төслийн тухай  “Дэлхийд дөрвөн хүн тутмын нэг нь амьдралын явцад сэтгэцийн эмгэгтэй нүүр тулдаг. Мөн таван хүүхэд тутмын нэг нь хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэгтэй байна. Сэтгэцийн эмгэгийн талаар сайн мэдэхгүйгээс тухайн хүүхдийг буруу ойлгох, гадуурхах, ад үзэх тохиолдол тулгардаг учир олон нийтэд энэ талаар ойлгуулах нь тун чухал. Үнэндээ гаднын орнуудад эмгэгтэй хүүхдүүдийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ойлгож, харилцдаг. Энэ хандлагыг Монголд бий болгох үүднээс төслийг эхлүүлсэн. “Аутизм гэж юу вэ” комик цувралаар эхэлсэн төсөл бусад зан үйлийн эмгэгээр үргэлжлэх болно. СЭМҮТ-өөс санхүүжилт бие дааж босгож, дотоод боломжоороо комик цувралыг 1000 хувь хэвлүүлж, үнэгүй тарааж байна” гэв.  

Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл судлаач Б.Мөнх-Оргил “Сэтгэцийн эмгэгийг таниулах үйл ажиллагаа болж буйд үнэхээр баяртай байна. Хэдийгээр төрийн бус байгууллагууд байгуулагдсан цагаасаа хойш Аутизмыг таниулах ажил тасралтгүй хийж байгаа ч бүрэн хангалттай байж чадахгүй л байгаа. Төрийн байгууллагаас өөрсдөө санаачлан сэтгэцийн эмгэгийг таниулах төсөл хэрэгжүүлж байгаад манай байгууллагын зүгээс талархаж байна. Цаашид хамтарч олон ажил хийх болно”. 

СЭМҮТ-ийн Сэтгэл зүйн оношлогооны багийн эмч Ж.Нямцэцэг “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд амьдруулах зорилготой уг төслийн хүрээнд манай төвийн нийт 50 орчим эмч нар эцэг эх, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, оношлогоо хийж байна. Яг одоогоор хүүхдийн стрессийн түвшинтэй холбоотой асуудлаар түлхүү хандаж байна. Дунд сургуулийн 8-9 дүгээр ангийн хүүхдүүд мэргэжил сонголтын тест ихэвчлэн бөглөж, бага насны хүүхдэд оюун ухааны түвшинг тодорхойлох урьдчилсан үнэлгээ хийж байна. Тулгамдсан асуудалтай, тэр дундаа уналт, таталт өгдөг хүүхэдтэй эцэг эхчүүд хандаж, зөвлөгөө авсаар байна. Бид тэдэнд дараа нэмэлт үзлэгт хамрагдахыг зөвлөж, СЭМҮТ дээрээ зөвлөгөө өгөх болно”. 

“Монголын Аутизм судлалын хүрээлэн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Оюунчулуун “Аутизмын үнэлгээ хийдэг байгууллагын хувьд энэхүү төсөлд маш сэтгэл хангалуун байна. Сэтгэцийн эмгэгийн тухай олон нийтэд таниулж, тэр дундаа аутизмыг эхний комикын сэдвээр сонгосонд их талархалтай байна. Өмнө нь аутизмын гурван төрийн бус байгууллага, эцэг эхчүүд хамтраад нийгэмд, тэр дүндаа насанд хүрсэн хүмүүст аутизмыг таниулах үйл ажиллагаа хийж байсан бол энэ комик гарснаараа аутизм гэж юу байдгийг хүүхдүүдэд ойлгуулахад том нөлөө үзүүлэх байх”.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
43
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.