Хайх зүйлээ бичнэ үү

мин

Киноны хамгийн зүрх зүсэм уйлдаг 10 хэсэг

Та ч бас нулимс дуслуулалгүй үзэж чадаагүй биз.


Хүнийг уйлуулж, инээлгэх хамгийн хэцүү гэдэг. Харин жүжигчин хүний хувьд өөрөө дүрдээ орж, чин сэтгэлээсээ уйлна гэдэг хамгийн хэцүү байдаг биз. Тийм бол "Taste of Cinema"-гаас гаргасан хамгийн шилдэг 10 уйлдаг хэсгийг танд сонирхуулъя. Уг кинонуудыг үзсэн хүн бүр уг уйлдаг хэсгүүд ямар хүчтэй болохыг мэднэ.

10. La Vie en Rose (2007)

Марион Котийяр уг дүрээрээ Оскарын шагналыг хүртсэн. Үнэндээ маргах хүн ч байхгүй биз. Эдит Пиаф гэх дэлхийд нэрд гарсан Франц дуучны амьдралаар хийгдсэн уг кинонд маш олон хүчтэй, сэтгэл хөдлөм мөч бий. Хайртай нэгнээ алдах мэдрэмжийг гүн гүнзгий харуулсан энэ хэсэг бол кино түүхэн дэх бас нэгэн хүчирхэг хэсэг юм. Киноны төгсгөл дээр гардаг "Non, je ne regrette rien"-ийг сонсогчдод толилуулж буй хэсэг амьдралынх нь хамаг дурсамж, мөчүүдийг үзүүлэх мэт бөгөөд энэ ч бас гайхалтай сэтгэл хөдлөм шүү.

9. Bicycle Thieves (1948)

Витторио Де Сикагийн уг бүтээл хамгийн өр өвдөм кинонуудын нэгт тооцогддог. Аав хүү хоёр өдөржин гудмаар хэрэн хэсч, хулгайд алдсан дугуйгаа хайна. Учир нь ингэж байж л ядруухан амьдралтай уг гэр бүл хоолтойгоо золгох боломжтой. Аав нь хэрэв дугуйгаа олохгүй бол ажилгүй болж, амьдрал туйлын бэрх болох юм. Бяцхан хүү нь аавынхаа гараас атган, нулимсаа хорьж дийлэлгүй уйлж байгаа хэсэг мөн ч олон хүмүүсийг шимшрүүлсэн дээ.

8. The Piano Teacher (2001)

Каннын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Изабель Юппер төгөлдөр хуурын багшийн дүрийг бүтээсэн уг дүрээрээ авсан байдаг. Киноны төгсгөл хэсэг бол хорьж дийлэхийн аргагүй хүнд мөч юм. Түүний нүд, царай төрх, биеийн өгүүлэмж тэр чигтээ "бодит" мэт байсан юм.

 

7. About Schmidt (2002)

Жек Николсоны сэтгэлд тод үлдсэн дүрүүдийн нэг. Охиныхоо хуримд оролцохоор замд гарсан хөгшний хувьд энэ аялал өөрийгөө илүүтэйгээр танин мэдэх бас амьдралыг ухаарах тийм л аялал болсон юм. Нэгэн захиа хүлээн авч, уйлдаг хэсэг энэ киноны хамгийн хүчтэй хэсэг билээ.

6. Three Colors: Blue (1993)

Кшиштоф Кесьлёвскийн алдарт гурамсан бүтээлийн нэг, гүн гүнзгий мэдрэмжийг хамгаас тодоор өгч чадсан "Цэнхэр" бүтээл нь Жюльет Биношийн гайхалтай дүрүүдийн нэг. Охин болон нөхрөө машины ослоор алдсан бүсгүйн хөнгөн, удаан хэмнэлтэй ч дотоод руу өнгийсөн кино. Хэн нэгнийг алдах үед мэдрэгддэг тэсвэрлэшгүй ганцаардал, мухардал, цөхрөлийг харуулсан цэнхэр өнгөөр дүүрэн бүтээл.

5. The Kid (1921)

Чарли Чаплины өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон алдарт дуугүй кино. Өнчин хүүг өөр дээрээ аван өсгөх тэд хамтдаа хулгай хийж амьдрах ч эцэг хүүгийн гайхалтай холбоотой. Гэхдээ хүүгийн төрсөн эцэг биш болохыг мэдэх үед юу болох бол? Дуугүй боловч гунигтай мөч шүү. Тун гунигтай.

4. The Piano (1993)

Жейн Кэмпионы гоц бүтээл, 1800-гаад оны дунд үеийг харуулах кино. Киног үзээгүй хүмүүст олон зүйлийн тухай ярихыг хүсэхгүй байгаа учир "заавал үзээрэй" гэсэн үгээр л энэ киноны тухай өндөрлөх нь зүйтэй.

3. Dancer in the Dark (2000)

Ларс фон Триерийн арга мухардан, ямар найдваргүй, өр өвдөм мэдрэмжээр дүүрэн бараан кино. Гол дүрд Исландын алдарт дуучин Бьорк тоглосон. Уг киноны хэсэг болгон таныг зовоож мэднэ. Муу муухай хүмүүсийн үнэн төрх, золиос, итгэлээ алдах мөч. Энэ бүхнийг мэдэрсэн хөөрхий эхийн уйлах, дуулах нь таны толгойд өдөржин шөнөжин эргэлдэх вий.

2. A Streetcar Named Desire (1951)

Марлон Брандо Стэнли гэх хатуу эрийн дүрийг бүтээж, эмзэг турьхан Бланшийг хэцүү бүхэнд түлхэн зовоож буйг энэ кинонд харуулна. Уг киноны уйлдаг хэсэг маш хүнд мэдрэмж өгнө шүү.

1. Cinema Paradiso (1988)

Үй олон хүний хайртай кино бол гарцаагүй "Cinema Paradiso" билээ. Зүрх сэтгэлийг хөдөлгөж, хүний амьдралыг хэдхэн цагт л багтааж чадсан уг сонгодог эрдэнэ бол кинонд дурлагсдын хувьд гарцаагүй шилдэг бүтээл юм. Тэр тусмаа яг энэ хэсэг хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Үгүй гэж үү?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
3
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.