Хайх зүйлээ бичнэ үү

мин

МУИС-ийн дүрэм журам зөрчсөн асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулна

З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа. 

Тэд МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх мэт асуудлаар ярилцсан юм. Зарим хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.