Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ээж болоход хамгийн тохиромжтой нас бол "35"

Эрдэмтэд ийн зөвлөж байна.


Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг тун амаргүй. Аз жаргал, үүрэг хариуцлага, зовнил, айдас гээд эх хүн ямар олон зүйлийг мэдэрч, бас туулдгийг бид бүгд мэднэ. Харин энэ бүхэнд бэлтгэлтэй байх боломж байгаа юу? Ээж болоход яг тохирсон цаг мөч, үе гэж байх уу?

Энэ асуултад эрдэмтэд “Байгаа” гэж хариулаад зогсохгүй, насыг нь хүртэл тодорхой тогтоосон байна.

Ээж болоход хамгийн тохиромжтой нас бол 35!

Энэ бол зөвхөн залуу насны эрч хүчээр ажил хэргээ бүтээх, гоё сайхан хувцаслах, залуудаа хүүхэд гаргахгүй байх зэрэг асуудлуудаас үүдэн гаргаж ирсэн тоо биш юм. 30 болон 40 насныхан илүү аюулгүй, тайван мэдрэмжийг мэдэрдэг ба ажил төрөл, гэр бүл нь ч тогтвортой үе дээрээ ирсэн байдаг.

Уламжлалт ойлголтоор бол 35 наснаас хойш үедээ жирэмсэлбэл илүү аюултай, эрсдэл өндөр байж болох ч өнөө үед эх болон урагт зориулагдсан олон шинэ бүтээгдэхүүн, эрүүл байх боломжууд гарч ирсэн билээ. Түүгээр ч зогсохгүй Өмнөд Калифорнийн их сургуулийн шинэ судалгаагаар 35 болон түүнээс дээш настайдаа төрсөн эхийн оюуны чадамж илүү сайн байдаг нь тогтоогдсон байна.

Эрдэмтэд ахимаг насны 835 эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Төлөвлөлтийн арга барил, харааны баримжаа, ой санамж, төвлөрөлт, анхаарал хандуулалт зэрэг хэд хэдэн чадвар дээр үндэслэсэн судалгааны явцад 24 ба түүнээс дээш насандаа анхны хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүд асуудлыг шийдэх, сэтгэн бодох талаараа 14-24 насны хооронд төрсөн эмэгтэйчүүдээс илүү сайн байсан байна.

Хэрэв та эрүүл, аюулгүй төрөхийг хүсэж байгаа бол бэлтгэлээ сайн хангаж, бүх талаар өөрийгөө бэлдэх шаардлагатай шүү. Маш сайн төлөвлөж хийсэн ажил амжилтад заавал хүрдэг шиг бүх зүйл тийм байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтад сууж, йог, бясалгалаар хичээллэж, эрүүл хүнс хэрэглэж байгаарай. Хэрэв та эртнээс эрүүл мэнддээ анхаарч чадвал ирээдүйд та болон таны хүүхэд эрүүл, аз жаргалтай байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
28
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.