Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Говийн чоно-2018” сургуулилалтыг нээлээ

Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр “Говийн чоно-2018” олон улсын сургалт, сургуулилалтыг нээж үг хэлэв.


Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.04) Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, сургуулилалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно” арга хэмжээ нь газар хөдлөлтийн болзошгүй аюул, техногенийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тулгарсан бодит нөхцөлд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй” хэмээн онцлов. 

Шадар сайд Ө.Энхтүвшин долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо өсөж байгаад баяр хүргэлээ. Энэ удаагийн сургалтад Монгол Улс, АНУ-аас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Франц, Балба,Шри Ланк, Англи, Австрали, Канад,Япон, Солонгос, Тайланд улсын Элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

“Говийн чоно-2018”сургалт,сургуулилалтыг энэ удаа газар зүйн байрлал, тогтоц,  тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Монгол, Америкийн аврагчид ширүүн урсалт уснаас болон уулын нурангиас эрэн хайх, аврах ажиллагааг эрэлч нохой ашиглан явуулах,гамшигт нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр цогц сургалтыг зохион байгуулж туршлага солилцож байна. Мөн энэ удаагийн сургуулилалтын гол онцлог нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үед эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сургалт,семинар зохион байгуулна.

Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ төгсгөлд энэхүү дадлага сургуулилалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард болон оролцогч бусад талуудад талархлаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүслээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
37
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.