Хайх зүйлээ бичнэ үү

мин

Г.Занданшатар: Энэ сард багтаан сургууль, цэцэрлэгүүдийг барьж эхлэх хэрэгтэй

Шуурхай хурал хийлээ.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ.

Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн ажлыг тус тус хариуцан зохион байгуулахаар ажиллаж  байна. Одоогоор 178 тендерийн бэлтгэл ажил эхэлсэн, 63 хувийн явцтай байна.  Нийслэлийн зарим дүүрэг хороодод цэцэрлэг сургууль  шинээр барих, өргөтгөлийн ажил  явуулахад  газар чөлөөлөх асуудал ихээхэн бэрхшээлтэй. Цөөн тохиолдолд газрын нөөцгүй байгаа нь ажлын явцыг удаашруулах нөхцөл болж байна гэж БСШУС-ын сайд болон БХБЯ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, дүүргийн засаг дарга нар мэдэгдлээ.

Төсвийн болон бусад хуульд нийцүүлэн тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг олж, саналаа нэгтгэн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга хэлэв. Энэ сард багтаан бүх сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
2 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
42
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.