Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Алтан Хальс Индепендент Кино Наадам"-ын 4 дэх өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр

Өнөөдөр юу юу үзэж болох вэ?


Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) 6 сарын 2-8-ны хооронд Их дэлгүүрийн 5 давхарын “iCinema” кино театрт зохиогдож байна.

Кино наадмын 4 дэх өдөр буюу өнөөдөр 6 сарын 5-ны арга хэмжээ “Хэлэлцүүлэг”, “Орчин цагийн онцлох бүтээл”, “Уралдаант хэсэг хөтөлбөр I” гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

17:00 цагт: "Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэг

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД:

- "Аргамжаа" киноны найруулагч, манай наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ,
-"Глоб Интернэйшнл ТББ"-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ
-" Алтан хальс холбоо"-ны тэргүүн, залуу кино найруулагч
Ш.ИХБАЯР
-"Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, UB LIFE цахим хуудасны кино тоймч Ж.ТЭГШЗАЯА нар уг хэлэлцүүлгээр Дэлхийн кино урлагт кино шүүмж хөгжсөн байдал, кино шүүмжийн ач холбогдол, нөлөө, интернэтийн эрин дэх кино шүүмжийн онцлог, Монголын кино урлаг дахь кино шүүмжийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг кино шүүмжийн (film critic or review) талаар өргөн цар хүрээг хамруулан ярилцах болно.

Кино бүтээгчид, продюсерүүд, кино маркетерууд, үзсэн киноныхоо талаар бичиж бусадтай хуваалцах дуртай кино хорхойтнууд, урлагийн сургуулийн оюутнууд, кино блоггерууд, үзэгчид, сонирхсон хэн бүхнийг эл сонирхолтой хэлэлцүүлэгт урьж байна.

Хэлэлцүүлэг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

19:00 цагт: Орчин цагийн онцлох бүтээл: Бичил орчин (2017, Жон Го-үн) 106 мин

Хэлэлцүүлгийн дараа Өмнөд Солонгосын найруулагч Жон Го-үний “Бичил орчин” хэмээх сонирхолтой бүтээл гарна.

21:00 цагт: Уралдаант хэсэг хөтөлбөр I  

Кино наадмын “Уралдаант хэсэг”-ийн эхний үзвэрүүдийг толилуулна. Эхний хэсэгт Монгол, Япон, АНУ, Герман, Бельги улсын нийт 12 бүтээл багтжээ.

Кино бүрийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу: https://www.altankhalis.com/competition-i

Өнөөдөр, 17:00 цагт, Их дэлгүүрийн iCinema кино театрт уулзацгаая.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. https://www.facebook.com/AKIFFest/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
21
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.