Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Алтан Хальс Индепендент Кино Наадам" тав дахь өдрийн хөтөлбөр

Мастер классууд таныг хүлээж байна.


Алтан хальс олон улсын индепендент наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна. Зургаадугаар сарын 6-ны эл өдөр манай хөтөлбөр 11:00 цагт iCinema кино театрт олон улсын кино мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй мастер классаар эхэлж байна.

Мастер Класс 1:

"Хөгжиж буй орны өсөж буй залуу кино уран бүтээлчдэд өгөх зөвлөгөө" мастер классыг хөтлөн явуулах БЕРНАДЕТТ ШРАММ нь олон улсын кино авьяастнуудыг нээн илрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий Олон улсын шинэ залуу авьяастнуудын кино наадам (The International Emerging Talent Film Festival)-ын зөвлөх, зохицуулагч, Каннын кино наадмын "Цагаачдын дуу хоолой" (Refugee Voice) хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг, олон улсад шинэ залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх, тэдэнд уран бүтээлийн туслалцаа үзүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа мэргэжилтэн юм. Тэгвэл энэ удаад Бернадетт Шрамм монголын залуус, уран бүтээлчдэд зориулж өөрийн туршлагадаа тулгуурлан олон улсын кино хөтөлбөрүүд, тэдгээрт хамрагдах, суралцах боломж, олон улсад бүтээлээ таниулах, хамтран ажиллах арга замын талаар ярилцах болно.

Мастер Класс 2:

"Бусаны кино наадам ба түүний дэд хөтөлбөрүүд" мастер классыг удирдан явуулах, манай наадмын хүндэт зочин КИМ-ЁН Ү нь азийн хамгийн нэр хүндтэй олон улсын наадам болох Бусаны кино наадмын азийн киноны хөтөлбөрийн ерөнхий удирдагч юм. Магад монголын уран бүтээлч, залууст хамгийн ойр дөт мөртлөө хөгжих, суралцах өргөн боломж нээх, олон улсад бүтээлээ таниулах хамгийн дөт арга зам байж болох Бусаны кино наадмын гол хүмүүсийн нэг ийн монголд өөрийн биеэр ирж залуу уран бүтээлчдэд зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа нь тун сайхан завшаан юм. Тиймээс өнөөдөр 12:30 цагаас iCINEMA кино театрт болох түүний мастер классд кино сонирхогч, бүтээгч хэн бүхнийг урьж байна.

Кино наадам маань өдөр хэсэг завсарлаад орой 19:00 цагаас дуулиант TAXIDERMIA киноны найруулагч, Унгарын шинэ үеийн кино урлагийн онцгой төлөөлөл Дёрдь Пальфигийн "Зогьсуулалт" хэмээх өвөрмөц кино болон наадмын уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүдээр цааш үргэлжлэх тун чухал өдөр байх юм.

Кино сонирхогч, үзэгч, уран бүтээлч, мэргэжилтнүүдийг урьж байна.

Зургаадугаар сарын 6 буюу өнөөдөр, iCINEMA кино театрт, 11:00-14:00, 19:00-23:00 цагуудад уулзацгаая.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
43
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.