Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: HUB ямар тохижилттой вэ?

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар бий болсон “Улаанбаатар Инновацийн төв” албан ёсны нээлтээ хийлээ.


“Залуучууд өөрсдийн шинэ санаагаа уралдуулж, Монголын нэрийг дэлхийд дуурсгасан компани “Улаанбаатар Инновацийн төв”-өөс бий болно гэдэгт итгэлтэй байна” гэж С.Батболд хэлэв. HUB Innovation Center гэхээр уншигч та мэдэж байж магадгүй. Өнгөрсөн өдрүүдэд энэхүү төвийн талаарх сурталчилгаа олон нийтийн дунд нэлээд тархсан ба өнөөдөр нээлтээ хийж буй нь энэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилж байгуулсан энэ төв гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих  үндсэн зорилготой. 

 


Нээлтийн үеэр С.Батболд “Би хэрхэн ажилладаг вэ?” сэдвийн хүрээнд залуу бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, Инноваци төвийн амжилтын хонхыг анх удаа цохисон. Тэрбээр “Бид зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуй хараад суух биш, монгол залуучуудынхаа оюуны чадварыг ашиглан, дэлхийд гарах компаниудыг бий болгох хэрэгтэй” гэв. 

 


Улаанбаатар чуулгын хойно байрлаж буй энэ төв 1500 ам метр талбайд тохижилт хийжээ. Тус төвийн нэг давхарт гарааны бизнесүүдийг бойжуулах, үйл ажиллагааг нь хурдасгах зорилготой оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөө байрлах бөгөөд хоёрдугаар давхарт оффисийн өрөө шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан өрөө байрлах юм байна. Ингээд  Улаанбаатар Инноваци төвийн дотоод орчинтой танилцацгаая.

 

 

 

 

 

Дашрамд хэлэхэд, нээлтийн үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөг 16.00-21.00 цагт болох юм. Энэ үеэр иргэд шинэ сонирхолтой бизнесүүдтэй танилцаж, сонирхолтой илтгэл, лекцүүдийг үнэ төлбөргүй хүлээн авна. Хүрэлцэн ирсэн хүн бүр Ай Ти Зон компанийн ерөнхий захирал Н.Баттулга, DeFacto-гийн хөтлөгч, нийтлэлч Д.Жаргалсайхан гэх мэт 15 ментортай ярьж, зөвлөгөө авах боломжтой гэсэн.

 

 

Бэлтгэсэн: Х.Хулан

 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
2
2024.05.03
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
3
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.