Хайх зүйлээ бичнэ үү

Брэдли Купер, Доналд Трамп тэргүүтэй “Их хотын секс”-т гардаг алдартнууд

Өнөөдөр Америкийн “Их хотын секс” алдарт цуврал 20 нас хүрч байна.


Өнөөдөр Америкийн “Их хотын секс” алдарт цуврал 20 нас хүрч байна. 1998 оны зургаадугаар сарын 6-нд анх дэлгэцээр гарч, олон түмний хүртээл болж байлаа. Дөрвөн найзын тухай өгүүлсэн энэ кино 6 улирал, нийт 94 анги гарсан юм.
Найруулагч нар үзэгчдэд зориулан, гэнэтийн бэлэг барихдаа том оддыг туслах дүрд, заримдаа бүр олны хэсэгт ч ашигладаг байлаа. Жастин Теру, Брэдли Купер, Доналд Трамп, Хайди Клум гээд л олон од энэ цувралын бяцхан дүрд тоглоод амжжээ.

Жастин Теру

Женнифер Энистоний хуучин нөхөр хоёр хүний дүрд тоглосон. Эхний улиралд тэрбээр  Кэрри Брэдшоутой сээтгэнэж байгаа сайхан залуугийн дүрд гарсан бол хоёрдугаар улиралд зохиолч болон хувирсан.

Брэдли Купер

Алдар нэртэй болоогүй байхдаа Купер энэ киноны хоёр дахь улиралд тоглосон. Кэрриг уургалах гэж оролдох тамхичин бол тэр.

Доналд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө өөрийнхөө дүрийг бүтээсэн. Саманта Жонсын найзтай ажил хэргийн уулзалт хийж байгаа бизнесмен Трамп.

Жон Бон Жови

Кэрритэй ганц шөнийг өнгөрөөсөн Сет хэмээх залуугийн дүрийг бүтээжээ.

Сара Мишель Геллар

Кэрри Нью-Йорк хотод уулзсан кино студийн төлөөлөгч бол Геллар.

Мэттью МакКонахи

Мэттью мөн өөрийгөө тоглосон.

Хайди Клум

Кэрри дээгүүр тоох ч үгүй алхан гарч байгаа Хайди.

Люси Лью

Люси ч бас дүрээ үлдээгээд амжсан.

Жери Холлиуэлл

Spice Girls-ийн дуучин асан Жери тавдугаар улиралд гарсан.

Дэвид Духовны

The X-Files-ийн од Дэвидэд Кэрригийн дунд сургуульд байхдаа дурлаж байсан залуугийн дүр оногджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
26
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.