Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ эхэллээ

Худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээг зохион байгуулна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ.

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг  хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэх явдал юм.
6 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.

Нээлтийн ажиллагааны үеэр Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга И.Е.Левитин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  “Монгол-Оросын санаачилга – 2018” цуврал арга хэмжээнд зориулан илгээсэн илгээлтийг уншиж танилцуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлтдээ Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ Улаанбаатар хотноо нээгдэж буйд баяр хүргээд, ОХУ-ын төр, засгийн зүгээс Орос, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэсэн байна.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров мөн үг хэлэв. Тэрээр Оросын тал Орос, Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэгийг онцлон тэмдэглэв.

Эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэнд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов,  ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд К.В.Молодцов зэрэг албаны хүмүүс илтгэл тавив.
“Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны чиглэлийн олон арга хэмжээг зохион байгуулна.

Тухайлбал, Эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанууд 7, 8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд, Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд, И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд 7, 8-ны өдрүүдэд,  Фото зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 7-ны өдөр, Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болон залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
29
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.