Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхий сайдын дэргэд “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо

“Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн болов.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа.

Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Манай улсын  оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдгаа тэрбээр илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчууд, уран бүтээлчдэд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын үеэр 36 хүн үг хэлж, санал санаачилга гаргалаа. Эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөн оролцогчид тэмдэглээд Ерөнхий сайдын ивээл дор ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
34
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.