Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн УНТАМХАЙ найзтай хүний ойлгох 21 зүйл

Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлмээр байвал түүнийг унтаж байхад нь сэрээ.


1. Нэг харахад л хаана ч хамаагүй эвээ олоод унтчихсан байдаг.

 

2. Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлмээр байвал түүнийг унтаж байхад нь сэрээ.

 

3. Хааяа би түүнийг их ядардаг гэж боддог ч яг үнэндээ надаас илүү унтдаг.

 

 

4.  Хамтдаа суугаад юм ярьж байхад өөдөөс хараад эвшээгээд л байхыг нь яана.

 

 

5. Үргэлж "Дулаан хөнжилдөө шургах юмсан" гэх мэтийн юм ярина.

 

6. Хичээл дээр өөрийнх нь өмнөөс "Байна" гэж хэлэх тохиолдол бишгүй л олон.

7. Ангийн хаана суувал багшид баригдахгүй нойрсож болохыг хэнээр ч заалгахгүй мэднэ.

8. Дэвтэр дээрх бичгийг нь гаргаж ойлгохын тулд гоц ухаантай байсан ч хангалтгүй.

9. Нөхнө гэж дэвтэр авж явчихаад бичиж ирж байсныг нь санах ч үгүй байна.

 

10. Чи миний хамгийн сайн найз гэж үргэлж худал хэлнэ. /Яг үнэндээ нойр нь шүү дээ /

 

11.  Унтаж байгаад сэрснийхээ дараа хүртэл "Сайхан унтах юмсан" гэж ичих ч шинжгүй хэлнэ.

12.  Ширээ, гар, дэвтэр дээр нь дуссан шүлсийг хэн ч хараагүй л гэж боддог байх.

13. Автобусанд суудал олсон л бол зүүд нойрондоо умбана даа.

14. Хаанаас нь энэ их нойр гардаг юм бол оо.

15. Хичээл хэт сонирхолтой биш л бол хэзээд унтахад бэлэн.

 

16. Хамгийн тухтай дэрийг тэр л хийж чадна.

 

 

17. Байнга унтдаг хичээл дээрээ надаас илүү оноо авах тохиолдол ч бий.

 

18. Үргэлж нойрмог байна гэж юу байх вэ дээ, хааяа сэргэлэн үедээ зүүдээ ярина аа ярина.

19. "Би унтаж байхад аа ийм царай муутай харагддаггүй байлгүй дээ" гэж үргэлж боддог.

 

20. Хамт кино эхлүүлэн үздэг ч төгсгөлд нь сэрүүн байсныг нь санахгүй байна.

 

 

21. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр сүүлдээ тухтай нь аргагүй хамтдаа унтдаг юм даа.

 

 
Мэдээг бэлтгэсэн Б. Маралмаа
Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
44
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.