Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн харгис эмгэнэл! Ийм зүйл сонинд нийтлэж болох уу?

"Кэтрингүйгээр энэ дэлхий илүү сайхан болсныг ойлгож байгаа" гэж бичжээ.


Тавдугаар сарын 31-нд нас барсан 80 настай Кэтлин Демлоуг (гэрлэхээсээ өмнө Шанк) хамаатан садан нь тун хатуу үгээр эцсийн замд нь үдсэн юм. Нас барсан хүнийг сайн үгээр магтан, гавьяа зүтгэлийг нь дурдахыг эмгэнэл хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл "Redwood Falls Gazette” сонинд хэвлэгдсэн Кэтлинд зориулсан эмгэнэлийг эмгэнэл гэж нэрлэхэд хэцүү. Уншигч та бүхэн өөрсдөө мэргэн ухаандаа шүүн үзнэ үү.

Кэтлин Демлоу (Шанк) 1938 оны гуравдугаар сарын 19-нд Вабассо хотод Жозеф, Гертруда нарын гэрт төрсөн.
Тэрбээр 1957 онд Вабассогийн Гэгээн Аннагийн сүмд Деннис Демлоутай гэрлэж, Жина, Жей гэсэн хоёр хүүхэдтэй болсон. 1962 онд Кетрин нөхрийнхөө ах Лайла Демлоугаас бие давхар болоод Калифорнид нүүсэн. Тэр хоёр хүүхдээ хаясныг эцэг эх нь Клементс хотод өсгөн хүмүүжүүлсэн юм.
Тэр 2018 оны тавдугаар сарын 31-нд Спрингфилдэд нас барсан бөгөөд одоо Бурханы шүүхийн өмнө очих болно. Жина, Жей хоёр хэзээ ч түүнийг санаж уйтгарлахгүй. Учир нь тэд Кэтрингүйгээр энэ дэлхий илүү сайхан болсныг ойлгож байгаа.

Энэ эмгэнэл гарсны дараа цахим ертөнцөд уурлаж, хилэгнэсэн сэтгэгдэл маш их гарсан юм. Сонины редактор Лиза Дрейфол талийгаачийн гэрбүл мөнгөө төлж хэвлүүлсэн гэж тайлбарласан ч хэвлэл мэдээллийн ёс зүйг зөрчсөн гэж олон хүн үзэж байгаа юм. Хэчнээн мөнгийг нь төлсөн ч ийм эмгэнэл хэвлэж болно гэж үү?

Талийгаачийн хамаатан Дуайт Дехллоу “Эмгэнэлд бичсэн зүйлс үнэн бодит. Гэхдээ Кэтрин 60 жилийн өмнө алдаа гаргасан. Бид ч гэсэн залуудаа алдаа гаргадаг л байсан. Энэ он жилүүдийн турш тэр хийсэн зүйлдээ их харамсдаг байсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Миннесотагийн сонины холбооны өмгөөлөгч  Марк Анфинсон энэ талаар “Бүх юм хуулийн дагуу болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон ийм асуудал дээр бие даан хэвлэх эсэхээ шийдэх эрхтэй” гэж мэдэгджээ. Харин “Star Tribune”-ийн маркетингийн албаны тэргүүн Стив Ягер “Бид хэзээ ч ийм зүйл хэвлэхгүй. Мөнгө өгсөн ч элдэв гажуу утгатай эмгэнэлийг бид нийтэлдэггүй. Зарим үед гэрбүлийнхнийг нь засвар хийхийг шаарддаг” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
3
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.