Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол залуучуудын хөтөлдөг сонирхолтой 13 Влог


1. NN Sisters

Хавайд амьдардаг Номун болон түүний эгч Номин нар өөрсдийн өдөр тутмын амьдралд буух хөгжилтэй, гайхалтай мөчүүдийг влог бичлэгээр хүргэдэг. Өсвөр насны охидууд үзэхэд тохиромжтой.

 

Youtube Channel: NN Sisters

2. Anu Harchu 

Даруухан ч номны талаар ярихдаа эцэс төгсгөлгүй сэтгэл зүрхээ зориулан ярьдаг. Маш олон ном уншиж түүнийхээ талаар сэтгэдлээ влогынхоо үзэгчидэд хүргэдэг. Түүний влогоос мөн технологийн сонирхолтой бичлэгүүдийг харах боломжтой. 

Youtube Channel: Anu Harchu 

3.  Agnuush

''Агнууш нь байна'' гээд сэтгэл татам, инээмсэглэлээрээ бусдыг өөртөө татдаг. Хөгжилтэй влог хөтлөгч түүний бичлэг ''Monster Channel''-д өөрийн хэсэгтэй. Түүний влогыг эхлүүлсэн л бол заавал дуусгадаг шүү. 

Youtube Channel : Agnuush

4.  The Mongolian Student 

Булган, Отгоо, Номуна, Сувдаа, Бээдэй, Анхаа гэх Австрийн Вена хотод эх орныхоо нэрийг төлөөлөн архитетурын ангид сурж яваа (дөрөв нь архитектур) охидын сонирхолтой блог. Тэд влогоороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болон олон газраар аялаж сонирхуулдаг.

Youtube Channel : The Mongolian Student

5. Uyanga Canada 

Канад улсад 107.3 фм радионы хөтлөгч хийдэг Уянга гэх бүсгүйн өдөр тутмын амьдрал болон сонирхолтой зөвлөгөөг хүргэдэг влогыг үзээрэй. 

Youtube Channel : Uyanga Canada

6. KLNiinoo

Өөрийн энгийн амьдралынхаа хэв маягийг шингээсэн өсвөр насны охины влог бөгөөд Хулан нь влогоо англи, монгол хэлээр хөтөлдгөөрөө давуу талтай. Ахлах сургуулийн нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлдэг зэрэг сонирхолтой бичлэгээрээ влогоо хөтөлдөг.

Youtube Channel : KLNiinoo

7. Goo pusu

Австрали улсад суралцдаг монгол охины влог бөгөөд гадаад дахь монгочуудын амьдралын талаар влогоо хөтөлж явуулдаг. 

Youtube Channel : Goo pusu

8. Bilgunss 

Өөрийн сонирхолтой өвөрмөц хэв маягаараа влогоо хөтөлдөг ба влог бүртээ сонирхолтой, содон зүйлийг туршиж, үзэгчдээ уйдаадаггүй. Билгүүн охин бичлэг бүрдээ үзэгчдийнхээ дунд ялагч шалгаруулан, бэлэг өгдгөөрөө бусад блогчдоосоо давуу талтай. 

Youtube Channel : Bilgunss

9. Bolor Dorjderem 

Герман улсад суралцдаг Д.Болор гэх бүсгүй хэрхэн яаж гадаад хэл сурах, шинэ үг цээжлэх гэх мэтчилэн өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө хүргэдэг. Хэрэв та Герман улсыг зорихоор шийдэж байвал түүний влогыг үзээрэй.

Youtube Channel: Bolor Dorjderem

10. IZ

 IZ буюу Ирээдүйг бид бүгд сайн мэдэх бөгөөд тэр влогоороо залуу хүмүүст амьдралынхаа хэв маягыг үзэгчиддээ үзүүлж, зөвлөгөө өгөн, влог хөтөлдгөөрөө давуу талтай. 

Youtube Channel : IZ

11.  The Busy Mom Diary by Urankholboo 

Дуучин Уранхолбоогийн хөтөлдөг завгүй ээжүүдийн влог бол өөрийн амьдралын хэв шинжээр ээжүүдэд зөвлөгөө хүргэдэг ээжүүдэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой. Влог бүр дээрээ азтан шалгаруулдаг. 

Youtube Channel : Urankholboo

12. Nuna su 

Хулан гэх охины өдөр тутмын амьдралыг эндээс үзэж болно. Тэрбээр влогоо англи, монгол хэлээр хөтөлдөг.

Youtube Channel : Nuna su

13. The Nomadic Soul 

Зүүн өмнөд Азийн орнуудаар аялсан тэмдэглэл, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын бодит дүрслэлүүд энд бий. 

Youtube Channel : The Nomadic Soul 

 

Мэдээг бэлтгэсэн Т.Мишээл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.