Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхий сайд ОУВС-гийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав

“Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Хөтөлбөрийн III шатны үнэлгээ амжилттай хийгдэж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн гурван жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-гийн Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-гийн дэд тэргүүн М.Фурусава хэллээ.

Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
14
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.