Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээтэй болгох “Дэд бүтцийн төв”-ийн шавыг тавилаа

Цаашид 2020 он хүртэл нийт 100 байршилд хэрэгжүүлэх юм байна.


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” –ийн барилгын ажлын нээлт  өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн дунд энэхүү “Дэд бүтцийн төв” –үүдийг барьж байгуулах бөгөөд хамгийн эхний төвийг барьж байгуулах ажлын нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс оролцов.
Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг оруулах хамгийн оновчтой шийдэл нь сервис центр буюу энэхүү “Дэд бүтцийн төв” байхаар тооцон төр, засгаас 2017 оноос бодитой ажлыг эхлүүлэн, зохих арга хэмжээг авсны үр дүнд ийнхүү “Дэд бүтцийн төв”-үүдийг барьж байгуулах ажил жигдэрчээ.

Нэг “Дэд бүтцийн төв”-д төлөвлөсөн нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамааруулан 200-300 айл өрхийг  холбож, дулаан, цэвэр, бохир усаар хангах төдийгүй цэвэрлэх байгууламж ажиллуулна.
Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор  “Дэд бүтцийн төв” барьж байгуулах 50 байршлыг баталжээ. Цаашид 2020 он хүртэл нийт 100 байршилд хэрэгжүүлэх юм байна.
Иргэд өөрийн  эзэмшлийн хашааны газартаа тохилог сууц, хаус барьж, уг сууц, хауст нь дэд бүтцийн шугмыг холбосноор орон сууцнаас илүү тохилог амьдрах боломжийг байршил бүр дээр бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа нээлтийн үеэр албаны хүмүүс хэлсэн.

Нэг цэгээс инженерийн хангамжийн бүхий л хэрэгцээг  гэр хорооллын айл өрхүүдэд түгээх “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулан, ашиглаж эхэлснээр Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болоод байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах, гэр хорооллын иргэдийн бизнес эрхлэх нөхцөл боломж бүрдүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг шав тавих ёслолын нээлтэд оролцсон албан тушаалтнууд, иргэд хэлж байлаа.
2017-2020 онд 20 мянга болон түүнээс дээш айл өрхийг энэхүү “Дэд бүтцийн төв”-д буюу инженерийн шурам сүлжээнд холбох ажил хийхээр төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
24
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.