Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дана Уайт: Хабибийн дараагийн өрсөлдөгч нь Конор

Хабиб “Үнэнийг хэлэхэд би түүнийг унагаагаад эхний үеийн төгсгөлд ухаан алдуулах болно”


Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт “Хөнгөн жингийн UFC-ийн аварга Хабиб Нурмагомедовийн дараагийн өрсөлдөгч нь Ирландын тулаанч Конор МакГрегор байх болно” гэж мэдэгдлээ. Октагоноос 2 жил хөндийрөөд байгаа Конорын нэрийг цохон заана гэдэг нь энэ талаар Дана Уайт гэрээ хийж байгааг харуулж байгаа юм. Тэрбээр “Би Конортой энэ сард Лас Вегаст уулзана. Тэр Хабибтай тулалдахыг хүсч байгаа нь гарцаагүй. Ямар ч гэсэн энэ тулаан 2018 онд болно” гэж их л итгэл төгс мэдэгдсэн.

Гэхдээ ирэх есдүгээр сард ОХУ-д болох UFC тэмцээнд тэд зодолдохгүй. Учир нь Орост болох анхны тэмцээн нь чансаа доогуур тул Хабиб хэчнээн нутагтаа ч гэсэн тулалдахгүй.
Конор МакГрегор хөнгөн жингийн аваргын бүсийг 2016 оны 11 дүгээр сараас эзэмшиж байсан боловч бүс хамгаалах тулаан хийгээгүй тул цолоо хураалгасан. Харин Оросын Хабиб Нурмагомедов өнгөрсөн 4-р сард Эл Яквинтаг ялж, энэ жингийн аварга болоод байгаа юм.

Энэ хоёрын тулаан рингнээс гадуурх шуугианаараа ч олны анхаарлыг ихэд татна. Үзэгчдийг шууруулахад яг таарсан тоглолт. Тамирчид эртний өс хонзонтой. Конорыг ид шуугиулж байх үед Хабиб “Айгаагүй бол надтай тулалд” гэж олон удаа өдөөн хатгаж байсан. Дараа нь Хабиб “UFC 223” тэмцээнд оролцохоор Нью-Йоркт ирээд байхдаа Конорын бэлтгэл хангагч орос тулаанч Лобовыг дарамталсан. Багийн андаа өмөөрсөн Конор МакГрегор тамирчдын автобусанд халдаж, цонх хагалснаас хэд хэдэн тулаанч гэмтэж, Конор өөрөө Цагдаагийн газарт баривчлагдсан билээ. Энэ сард шүүхээс түүнд ямар ял оноох нь бас сонирхол татаж байна.
Хабиб Нурмагомедов энэ талаар “Конор МакГрегорийн эсрэг тулаан бол олныг татах гэсэн тулаан л даа. Үнэнийг хэлэхэд би түүнийг унагаагаад эхний үеийн төгсгөлд ухаан алдуулах болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.