Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.Путиний амласан нефть, байгалийн хийн хоолой үнэхээр Монголоор дайрах болов уу

Байгалийн хийн “Сибирийн хүч” шугам Монголын нутгийг дайрахгүй нь хэдэн жилийн өмнө тодорхой болсон.


Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон билээ. Хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болсон. Энэ уулзалтаар гурван хөрш худалдаа, тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар өргөн хүрээтэй авч хэлэлцсэн.

ОХУ-ын хэвлэл мэдээллээр 3 улсын уулзалтын талаар мэдээллэхдээ гол анхаарлаа В.Путиний хэлсэн нэг үгэнд хандуулж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах сайхан боломж. Бид үндсэнд нь дэмжиж байгаа. Гэхдээ ийм том төсөл тул техник, эдийн засгийн үзүүлэлтийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэж хэлсэн юм.

Хятадруу тавихаар болсон байгалийн хийн “Сибирийн хүч” шугам Монголын нутгийг дайрахгүй нь хэдэн жилийн өмнө тодорхой болсон. Харин энэ удаад “Орхон”, “Шүрэн” УЦС зэрэг хоёр улсын хооронд эрчим хүчтэй холбоотой хэд хэдэн асуудал байгааг Оросын тал хямд эрчим хүчээр хангах амлалтаар зогсоох гэж хичээж байгаа. В.Путиний дээрх амлалт ажил хэрэг болбол Монгол төдийгүй ОХУ-ын Буриад, Байгалийн хязгаар зэрэг бүс нутаг ч байгалийн хийтэй болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
26
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.