Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

ДАШТ 2018: 32 багаас 37.5 хувь нь Adidas-г сонгожээ

ДАШТ-д оролцож буй улсууд ямар өмсгөлтэй тоглохыг та харж амжсан уу?


Гуравхан хоногийн дараа эхлэх гэж буй хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй улсууд ямар өмсгөлтэй тоглохыг та харж амжсан уу?

Дэлхийд олон спорт хувцас үйлдвэрлэдэг компани байдаг ч хөлбөмбөгийн ДАШТ 2018-д оролцож байгаа 32 улсын өмсгөлөөс ихэнхийг нь Adidas, Nike брэндүүд үйлдвэрлэсэн байна.

Puma 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д найман багийн өмсгөлийг хийж байсан бол энэ удаа Сенегал, Швейцарь, Уругвай улсын өмсгөл хийжээ. Харин New Balancce, Umbro компаниуд тус бүр хоёр улс, жижиг брэнд болох Errea 8, Hummel, Uhlsport нар тус бүр нэг улсын өмсгөл урлажээ. Тэгвэл үлдсэн улсуудын өмсгөлийг ямар компани хийв?

Нийт оролцох улсын 2/3-оос ихийг хоёр компани л бүтээжээ. /Adidas-12, Nike-10/

ОХУ

Брэнд: Adidas

Home: 1988 оны хуучин ЗХУ-ын өмсгөлөөс санаа авч, улаан цагаан өнгийг маш энгийн байхаар хослуулан бүтээжээ. Захны ар талын дотор хэсэгт далбааныхаа цэнхэр өнгийг шингээсэн байна. Энэхүү өмсгөлд Adidas-ийн энэ жилийн Climachill хэв загварыг ашигласан бөгөөд тухайн компани хөлбөмбөгийн өмсгөлд өөрсдийн хэв загвараа шингээсэн анхны тохиолдол юм. Цагаан шорт, улаан оймстой.

Away: Цэнхэр цагаан өнгийг хослуулжээ. Зах, ханцуй нь цэнхэр өнгөтэй ба урд тал болон ханцуй хэсэгт жижиг цэгнүүд байхаар урлажээ.

Саудын Араб

Брэнд: Nike

Home: А группын бусад улсуудыг бодвол маш минималист загвар бөгөөд Саудын Арабыг илэрхийлэх ногоон, цагаан өнгө сонгожээ. Захны эмжээрээс бусад нь цагаан өнгөтэй. Элдэв янзын чимэглэлгүй, логоноос өөр байрласан зүйл үгүй.

Away: Нэгдүгээр өмсгөлөөс эсрэгээрээ буюу их бие нь ногоон өнгөтэй.

Египет

Брэнд: Adidas

Home: Египт улсын өмсгөл гоёмсог, орчин үеийн дүр төрх шингээсэн. Улаан өнгө зонхилж, хар өнгөөр зах, ханцуйг эмжжээ. Цагаан шорт, хар оймстой.

Away: Хар эмжээр бүхий цагаан өнгийн өмсгөл. Мөрөн дээрээ хар судалтай. Хар шорт, цагаан оймстой.

Уругвай

Брэнд: Puma

Home: Цэнхэр өнгө дээр захны урд хэсэгт хар өнгө оруулжээ. Хар шорт, оймстой.


Away: Эсрэгээрээ цагаан өнгө дээр тэнгэрийн цэнхэр өнгө оруулсан. Puma брэндээс гаргасан шинэчилсэн хоёрдугаар өмсгөлийн загварыг шингээсэн. Алтан шаргал өнгөөр Puma-ийн логог дүрсэлжээ. Цэнхэр шорт, цагаан оймстой.

Португал

Брэнд: Nike

Home: Nike брэндийн шинэ загварыг уг өмсгөлд шингээсэн ба гүн улаан өнгө дээр алтан шаргал оруулга оруулсан. Энэхүү өмсгөл нь хоёр жилийн өмнөх Европын АШТ-ий амжилтаас санаа авч, Луис Фигугаас Криштиану Роналду хүртэлх орчин үеийн эрхэмсэг байдлыг илтгэсэн аж. Өмсгөлийн ар хэсгийн дотор талд Португал улсын тэнгэсийн цэргийн түүхийг илтгэсэн график оруулжээ. Улаан шорт, ногоон оймстой.

Away: Цагаан шорт, оймстой. Мөн улсынхаа тэнгисийн армиас санаа аван хийсэн маш цэвэрхэн харагдах цагаан өнгийн өмсгөл. Цагаан дээр улаан өнгийн Nike лого.

Испани

Брэнд: Adidas

Home: 1994 оны загвараас санаа аван, улаан дээр шар, хөх өнгө оруулжээ. Нэг талдаа хөх, шар өнгө оруулсан нь 1994 оны алмаз хэлбэртэй загварыг шингээснийг илтгэж байна. Ингэхдээ улаан судал оруулсан нь төрийн далбааг нь давхар илтгэх аж. Хөх шорт, хар оймстой.

Away: 1980-аад оны Adidas-ийн гурван судлыг улаан өнгөөр шингээсэн цагаан туяатай саарал өнгийн өмсгөл. Цагаан шорт, саарал оймстой.

Морокко

Брэнд: Adidas

Home: Adidas брэндийн багийн хувцаст шингээдэг хоёр шинжийг шингээж, бага зэргийн шинэлэг санаанууд нэмжээ. Ногоон эмжээр бүхий захтай, гүн улаан өнгийг сонгожээ. Ногоон шорт, улаан оймстой.

Away: Мөрөн дээрээ улаан судал бүхий цагаан өмсгөл. Adidas-ын лого ч мөн адил улаан өнгөөр дүрслэгджээ. Цагаан шорт, оймстой.

Иран

Брэнд: Adidas

Home: Цагаан, улаан өнгийг хослуулсан. Цагаан шорт, оймстой.

Away: Улаан, цагаан өнгө хослуулж, мөрөн дээр нь цагаан судал оруулжээ.

Франц

Брэнд: Nike

Home: Өмсгөлийг харвал илүү уламжлалт хэв маягтай харагдаж байна. Цагаан шорт, улаан оймстой. Маш цэвэрхэн харагддаг уг өмсгөлд гүн хөх өнгө давамгайлна. Ард талд байрлах нарийн судал нь төрийн далбааг илтгэх ба үнэхээр нүд булаам харагдах аж.

Away: Хар хөх шорт, цагаан оймстой. Дээд тал нь цагаан. Хамгийн энгийн харагдах өмсгөл гэж хэлж болно.

Австрали

Брэнд: Nike

Home: Харахад л шууд Австрали улсыг санагдуулам. Алтан шаргал, хар ногоон өнгө хослуулж, ханцуй хэсэгт график хэвлэл оруулсан. Nike-ийн сүүлийн үеийн өмсгөлийн технологийг шингээсэн. Хөлнөөс толгой хүртэл тэр чигтээ алтан шаргал.

Away: Хар ногоон өнгө давамгайлсан. Бага зэргийн лайм маягийн ногоон судал урд талд болон хүзүүний дотор талд оруулж өгсөн. Төрийн далбааны хоёр өнгийг 1,2 дугаар өмсгөлд бүрэн шингээсэн.

Перу

Брэнд: Umbro

Home: Umbro компани цагаан, улаан өнгө хослуулсан сонгодог дүр төрх бүтээж, мөрний дээд хэсэгт алтан шаргал өнгө оруулжээ. Цагаан шорт, оймстой.

Away: Улаан дээр цагаан өнгийн оруулга оруулсан ба ерөнхийдөө нэгдүгээр өмсгөлийн эсрэг хувилбар гэсэн үг. Алтан шар эмжээрийг ч бас мартаагүй аж.

Дани

Брэнд: Hummel /Данийн брэнд/

Home: Улаан өнгө давамгайлсан маш классик төрх. Зах болон ханцуйг цагаанаар эмжсэн нь нэлэнхүй улаан өнгийг чимж өгсөн. Энэхүү өмсгөлийг Данийн аврагчдын дүрэмт хувцаснаас санаа аван бүтээжээ. Цагаан шорт, улаан оймстой.

Away: Цагаан өнгө давамгайлж, улаан өнгөөр чимэглэсэн. Улаан шорт, цагаан оймстой.

Аргентин

Брэнд: Adidas

Home: 1993 оны Копа Америка-гийн өмсгөлөөс санаа авчээ. Цагаан цэнхэр судлууд нь хаанаас нь ч харсан Аргентин улсыг бүрэн илтгэхээр. Ихэнх хэсэг нь цагаан бөгөөд гурван цэнхэр судал орсон. Хар шорт, цагаан оймстой.

Away: Хар өнгө давамгайлсан. Цэнхэр, цагаан өнгийн судлыг суганы хэсэгт оруулж өгсөн нь уламжлалт тэгш судлаас ялгагдаж байна.

Исланд

Брэнд: Errea

Home: Нэгэн хэвийн харагдахаас татгалзсан мэт  маш содон цэнхэр өнгийн өмсгөл. Уламжлалт цэнхэр, улаан, цагаан өнгийг хослуулсан. Улаан нь галыг дүрсэлж, Исландчуудын зүрх сэтгэлийг дулаацуулах утгатай аж. Цэнхэр шорт, оймстой.

Away: Нэгдүгээр өсмгөлтэй төстэй. Цагаан өнгө давамгайлснаараа ялгаатай. Цагаан шорт, оймстой.

Хорват

Брэнд: Nike

Home: Шоо дөрвөлжин тэмдэглэгээ Хорват улсыг илтгэнэ. Энэ л илэрхийллийг өмсгөлд нь дахин шингээжээ. Харин ард тал нь цулгай цагаан. Цагаан шорт,  цэнхэр оймстой.

Away: Хар, хөх өнгийн шоо дөрвөлжин дүрс бүхий өмсгөл. Ард тал нь цулгай хар өнгөтэй.

Нигери

Брэнд: Nike

Home: Хэний ч харцыг булаах өвөрмөц, өнгөлөг өмсгөл. Гэгээлэг ногоон болон цагаан хар өнгийг хослуулсан зиг-заг хээтэй. Цагаан шорт, ногоон оймстой.

Away: Нэгдүгээр өмсгөлийн дэргэд маш энгийн. Хар ногоон өнгө зонхилсон. Шорт, оймс нь ч адилхан өнгөтэй. 

Бразил

Брэнд: Nike

Home: Тод шар өнгө зохилж, ногоон, шар өнгийг бага зэрэг оруулсан. Маш цэвэрхэн харагддаг. Ямар нэг хээ, оруулга байхгүй. Захны дотор талд байх цэнхэр, шар, ногоон өнгө төрийн далбааг илэрхийлэх аж. Цэнхэр шорт, цагаан оймстой.

Away: Цэнхэр өнгө давамгайлсан. Шар өнгийн оруулга нь илүү орчин үеийн мэт харагдуулж байна. Цагаан шорт, цэнхэр оймстой.

Швейцарь

Брэнд: Puma

Home: Тухайн улсыг илэрхийлэх улаан, цагаан гэх сонгодог өнгө сонгосон бөгөөд төрийн далбааны тэмдэг захны дотор талд байрлах аж. Цагаан шорт, улаан оймстой.

Away: Цагаан өнгө давамгайлж, улаан өнгөөр эмжсэн. Puma –ийн логог мөн улаан өнгөөр дүрсэлсэн. Улаан шорт, цагаан оймстой.

Коста Рика

Брэнд: New Balance

Home: ДНК /DNA/-г илтгэх зураас өмсгөлийн нэг талд байрлах ба уг өмсгөлд улаан өнгө давамгайлсан. Харин цагаан өнгийн захтай. Цэнхэр шорт, цагаан оймстой.

Away: Нэгдүгээр өмсгөл дээр суурилсан ба цагаан өнгө дээр хар хөх өнгө оруулсан. ДНК /DNA/-ий судлыг бас оруулсан байна.

Серб

Брэнд: Puma

Home: Улаан, цагаан өнгөний хослол. Puma-гийн үйлдвэрлэдэг өөр клубуудын өмсгөлтэй бага зэрэг төстэй болсон. Улаан шорт, цагаан оймстой.

Away: Серб улсын далбаа урд хэсэгт нь байрлаж байна. Цагаан өнгийн улаан эмжээртэй өмсгөл. Цагаан шорт, цагаан оймстой. 

Герман

Брэнд: Adidas

Home: Бүх цаг үеийн түүхэнд Герман улсыг хамгийн сайн илтгэсэн өмсгөл гэж хэлж болно. Цагаан өнгө давамгайлсан. Герман улсын төрийн далбааны өнгийг оруулахаас илүү хар цагаан өнгийг хослуулсан нь хамгийн сайн шийдэл байв. Хар саарал өнгийн график оруулсан нь илүү орчин үеийн харагдуулах шиг. Шорт хар цагаан өнгөтэй.

Away: Хоёрдугаар өмсгөл хэний ч харцыг булаахаар номин ногоон өнгөтэй. Adidas энэ өнгийг сонгосноор Германы тамирчдыг бусдаас ялгаж өгч буй давуу талтай. EQT ногоон гэж албан ёсоор нэрлэдэг аж. Мөрөн дээрх гурван зураасыг мартаагүй. Цагаан шорт, ногоон оймстой.

Мексик

Брэнд: Adidas

Home: Рэтро  хэв маягтай ногоон өнгийн өмсгөл. Өмнөх нэгдүгээр өмсгөлтэй бага зэрэг төстэй. Мексик улсын илэрхийлэл болсон ногоон өнгийг цагаан өнгөтэй хослуулжээ. Цагаан шорт, улаан оймстой.

Away: Классик. Цагаан өнгө дээр улаан болон ногоон өнгийн хөндлөн судал татаж, тухайн улсыг төгс илэрхийлсэн өнгөний сонголттой хослуулжээ. Улаан шорт, ногоон оймстой.

Швед

Брэнд: Adidas

Home: Цэнхэр, шар өнгийн хослол бүхий тун цэвэрхэн харагдах өмсгөл. Цэнхэр шорт, шар оймстой.

Away: Нэгдүгээр өмсгөлийн эсрэг хувилбар. Урд, хойд ханцуй хэсэгт график хэвлэлтэй. Шар шорт, цэнхэр оймстой.

Өмнөд Солонгос

Брэнд: Nike

Home: Тэр чигтээ улаан өнгөнөөс бүрдэх ба ямар нэгэн график ороогүй. Хар шорт, улаан оймстой.

Away: Цагаан өнгө давамгайлах ба урд хэсэгтээ улаан цэнхэр өнгийн графиктай. Цагаан шорт, оймстой.

Бельги

Брэнд: Adidas

Home: Улаан өнгө дээр шар өнгөөр Adidas логог хийжээ. Хар, улаан шар буюу төрийн далбааны өнгийг оруулсан. Улаан шорт, оймстой.

Away: Шар өнгө давамгайлж, хар, улаан өнгийг хослуулжээ. Хар шорт, шар оймстой.

Панам

Брэнд: New Balance

Home: Уламжлалт улаан, цагаан өнгийг хослуулсан. Улаан шорт, оймстой.

Away: Толгойноос хөлийн ул хүртэл цагаан өнгөтэй.

Тунис

Брэнд: Uhlsport /германы жижиг брэнд/

Home: Цагаан өнгө дээр улаан эмжээр бүхий захны оруулга оруулжээ. Энгэрийн хоёр талд улаан өнгийн график оруулсан. Цагаан шорт, оймстой.

Away: Улаан өнгөтэй.

Англи

Брэнд: Nike

Home: Уламжлалт дүр төрхийг хадгалахыг зорьжээ. Цагаан  өнгөнд суурилж, хар хөх өнгийг шигтгэж өгсөн. Хар хөх шорт, цагаан оймстой.

Away: Улаан дээр цагаан шорт, улаан оймстой.

Польш

Брэнд: Nike

Home: Цэвэрхэн хэрнээ орчин үеийн хэв загварыг шингээсэн. Бүдэг саарал өнгийн график оруулж өгсөн. Улаан шорт, цагаан оймстой.

Away: Улаан өнгөтэй.

Сенегал

Брэнд: Puma

Home: Цагаан өнгө давамгайлж, улаан шар ногоон өнгөөр арсланг дүрсэлжээ. Цагаан шорт, оймстой.

Away: Цагаан өнгөтэй. Ногоон эмжээртэй. Арсланг урд хэсэгт хээ хэлбэрээр гаргасан нь загварлаг болгож байна. Ногоон шорт, оймстой.

Колумб

Брэнд: Adidas

Home: Шар өнгөтэй. Нүдэнд тусах улаан, хөх өнгийн судал урд хэсэгт бий. Хөх шорт, улаан оймстой.

Away: Хөх, улбар шар өнгийн хослол. Улбар шар шорт, хөх оймстой.

Япон

Брэнд: Adidas

Home: Самурайн хуягнаас санаа аван бүтээжээ. Хар хөх өнгө дээр цайвар өнгийн судал оруулсан нь үнэхээр загварлаг харагдуулж байна. Бага зэрэг бараан хөх шорт, оймстой.

Away: Хөлнөөс толгой хүртэл цагаан өнгөтэй.

Зарим эх сурвалж: www.footyheadlines.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
40
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.