Хайх зүйлээ бичнэ үү

мин

Алтан Хальс Индепендент Кино Наадмын ялагчид тодорлоо

2019 оны "Алтан Хальс Индепендент" Кино Наадам зохиогдох хүртэл киногоо хийж, улам олуулаа оролцохыг уриалж байна.


Энэ жилийн Алтан Хальс Индепендент Кино Наадам зургаадугаар сарын 8-нд ялагчдаа зарлан, албан ёсоор хаалтаа хийсэн юм. Шилдгийг тодруулах сонголтын хороонд; Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны "Global Film Expression" кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтан ажиллаж, шилдгүүдийг тодрууллаа. Алтан Хальс Индепендент Кино Наадмын сонголтын хороо 56 орны 514 киноноос 31 богино киног уралдаант хэсэгт сонгосон билээ.

Ялагчид:

Шилдэг олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)

Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналын ялагч бүтээл: Баттулгын Гантулга – “Сүмбэр”

Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)

Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”

Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)

Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)

Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”

Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл: Цагаанцоожийн Галсандорж – “Хөл нүцгэн”

Алтан хальс дээд шагналын эзэн: Оливье Мажис – Майн баяр (Бельги)

Ийнхүү долоо хоногийн турш зохион байгуулагдсан Алтан Хальс Индепендент Кино наадмын ялагчид тодорч, хаалтын үйл ажиллагаа болсноор ирэх он хүртэл өөрсдийн киногоо хийх боломжийг бүх залуу кино найруулагч, бүтээлчиддээ олгож байна. Мастер классууд болон шилдэг кинонуудыг үзэж сонирхсон хүн бүхэн өөрсдийн киногоо хийх санаа оноо, туршлага олж авсан гэж найдаж байна.

2019 оны Алтан Хальс Индепендент Кино Наадам зохиогдох хүртэл киногоо хийж, улам олуулаа оролцохыг уриалж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
42
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.