Хайх зүйлээ бичнэ үү

мин

Гэрэг Фэйшн: Wish I had written them

Дуучин, ая зохиогч Magnolian


Гэрэл зургийг У.Цогтбилэг

Нийтлэлийг З.Энхмөнх

Заримдаа бид хөгжмийг, ер нь урлагийг төгөлдөр, утга учиртай болгох гээд бөөн гаргалгаа баримт эрж, сүржин даржин шошго наах гэдэг нь бидний төрөлх зөн байж магад. Хааяа бид зүгээр л урлагийг хүртэж түүгээр амь амьсгал аз жаргалаа хийчихгүй, бий болгосон тэр нэг үзэл санаандаа тааруулж хэлбэршүүлэх гэж хичээдэг нь өрөвдөлтэй ч юм шиг. Урлаг өөрөө хүний оюун санаанаас ухамсарт бусаар, хар аяндаа хийсвэрлэгдэн бий болдог гэдгийг ухаарах хүртэл...

Гэхдээ хөгжим гэдэг агаарт хийсэж явдаг дэмий нэг авиа ердөө биш, түүнд бидний анхаарал, бүр хайр гэгч зориулагдаж байх учиртай гэж боддог минь хэвээрээ. Магадгүй хөгжмийг хязгааргүй түгээх боломж болсон интернэт гэдэг платформ өнөөдөр энэ гарагийн булан бүрт хөгжмийг зүгээр л фон маягаар хэрэглэх хүчин зүйл болсонд харамсаж байдаг болохоор ч тэр юм уу.

Дөлгөөн буюу Магнолианыг би хөгжмийг яаж хүртэж, түүгээр “дүүрч” байдаг, плэйлистэд нь ямар өнгө аястай хөгжим байдаг бол гэж сониучирхсаар энэ буландаа урьсан юм. “Би эхлээд хөгжмөө, дараа нь үгээ бичдэг. Миний дуу бичих үйл явц нийтлэг жишгээс эсрэг байх нь бий. Мэдээж өөр хүмүүс, зүйлсээс сэдэл авах үе байдаг. Тухайлбал, “A Dream of a Ridicilous Man”-г Достоевскийн өгүүллэгийн нэрээр нэрлэсэн. Дууны хөгжим миний хувьд үгнээс илүү ач холбогдолтой. Гэхдээ сайн, сайхан үгийг эрхэмлэдэг. Дууны үг дуундаа уран зохиолын элемент болж, гоо зүйн таашаал мэдрүүлдэг. Сайн үг, ая нэгдвэл ч тэр дуу...! Дууг зөвхөн үгэнд нь болж сонсоно гэдэг өрөөсгөл, нөгөө талаар хөгжим сайхан мөртлөө үг муутай байвал бас л тиймхэн. Гэхдээ бүх дуучид тэгж боддоггүй байх л даа.”

“Сонсогч гэдэг миний бодлоор их хийсвэр ойлголт. “Гоё дуулсан байна лээ” гэж хэлэхэд би ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэддэггүй юм. Хүн бүр өөрийн ертөнцтэй, амьдралтай. Хүнд ямар нэг байдлаар тодорхой хэмжээнд хүрсэн л бол тэнд сэтгэл хөдлөлийн харилцаа бий болж байдаг нь сайхан санагддаг. Юун түрүүнд дуу маань өөрт таалагдах учиртай. Түүний дараа бид сонсогчдын таашаалын талаар ярих хэрэгтэй юм болов уу даа. Дуу өөрөө их хувийн шинжтэй шүү дээ.”

Плэйлист санал болгооч гэхэд Магнолиан үгийг нь хамгийн таалдаг дуунуудаа зориулав. Тэр “Хөгжимд өөрт нь үггүйгээр орших мэдрэмж, хөг бий. Түүнд нь үг тохируулж зохионо гэдэг амаргүй. Үг орж ирснээр хөгжмийн санаа бэхжиж байдаг...” хэмээн дууны үндсэн хоёр шугамын харилцааг тодорхойлсон. 


1. Dr. Dog- “Abandoned Mansion”
You did it to yourself but you did it to me too

Гэхэд дууны санаа ерөнхийдөө бууна. Анх энэ дууг Spotify сонсож байгаад олсон юм. Сонссоны дараа дахилтынх нь хэсэг дотор аялагдаад байв... Үгийнх нь хэлбэр нь аяндаа яг таарсан. Дууны үг ийм л байх ёстой гэж боддог юм.

2. Angel Olsen- “Intern”
Maybe you know that it's been too long 
Going through the motions as you sing your song 
Doesn't matter who you are or what you've done 
Still got to wake up and be someone 
Still got to wake up and be someone

“My Woman” нэртэй шинэ цомогт нь багтсан дуу. Энэ дууны үгийг сонсоход хэн хүнд ойр мэдрэмж, ойлголтуудыг өгүүлсэн юм шиг санагдсан. Ялангуяа “Still got to wake up and be someone” гэсэн хэсэг нь хүнд тулгагдсан сонголтыг илэрхийлж байна. Тэгтэл бидний зарим нь заавал “хэн нэгэн” байхыг хүсдэггүй шүү дээ…

3. Courtney Barnett- “Elevator operator” 
Don’t jump little boy, don’t jump off that roof 
You’ve got your whole life ahead of you, you’re still in your youth 
I’d give anything to have skin like you

Кортни Барнеттийн “Sometimes I Sit and Think, and Sometimes I Just Sit” цомог хошин хэдий ч маш хүнлэг, бас меланхолик ч гэж хэлж болохоор дуунуудтай. Үг нь ер нь их ухаалаг. Алив дуунд хошин мэдрэмж шингэсэн байх учиртай гэж тэр боддог байх аа. “Elevator Operator” тийм дуунуудын нэг. Амиа хорлох гэж байгаа хүнд энэ эмэгтэй “Битгий үсэр ээ, чамд бүхэл бүтэн амьдрал байна. Чи залуу байна…” гэнгүүтээ төгсгөлд нь “Чам шиг арьстай болохын тулд би юу ч хийхэд бэлэн” гэдэг. Хурц зүйлийг шалихгүй гэмээр зүйлтэй хавсаргасан нь өвөрмөц. 

4. The National- “Carin at the Liquor Store” 
I wasn’t a catch, I wasn’t a keeper 

"National” хамтлагийн дуунууд егөөдөл ихтэй. Түүний тод жишээ “I wasn’t a catch, I wasn’t a keeper” гэх мөрөн дээр гарч ирдэг. Би “Someday” дуундаа иймэрхүү хөгжилтэй, егөө өнгө аяс оруулах оруулах гэж хичээсэн. Дууны дахилт нь нэг хүн, бадаг нь өөр нэг хүн.

5. Hamilton + Rostam- “1959”  
One day, I’ll stop to listen

“The Walkmen” хамтлагийн дуучин Хамилтон Лайтхаусэр, “Vampire Weekend”-ийн хөгжимчин Ростам Бэтмэнлиж нарын хамтран гаргасан энэ цомог их таалагдсан. Цомгийн хамгийн сүүлд ордог энэ дуугаа хамгийн эхэнд зохиосон гэж би уншсан юм байна. Анх үгийг нь “би One day I’ll stop to miss him” гэж сонссон чинь Энхжин (Magnolian-ийн эмэгтэй дуучин, түүний найз охин) “One day I’ll start to listen” гэж сонссон байсан. Дууны үгийг хүн бүр өөр өөрөөр сонсох нь бий. Үүнийг дагаад хүмүүст ондоо утга агуулгаар хүрч, улмаар зарим хүнд илүү тусаж хоногшдог. Яг л тийм нэг жишээ гэх юм уу даа. 

6. Fleet Foxes- “Ragged Wood” 
Come down from the mountain, you have been gone too long 
The spring is upon us, follow my ornate song 
Settle down with me by the fire of my yearning 
You should come back home, back on your own now

“Fleet Foxes”-ийн дуучин Робин Пэкнолд номын хорхойтон гэдэг нь бичсэн үгээс нь шууд харагддаг. Энэ дууг сонсохоор надад Марк Твэйний “Хаклбэрри Финн”-ийн үеийн зохиолд орчихсон юм шиг санагдаад байдаг. Дуугаралт нь байгальтай ойрхон. Хөгжмөөрөө бүрдүүлсэн уур амьсгалд нь үг нь яг дүйцсэн.

7. Destroyer- “Savage Night at the Opera”
I heard your record, it’s alright… 

Яг энэ мөр л тод сонсогдоод байдаг юм. Хүний хандлагыг хошин гаргаж ирсэн байгаа биз.

8. Drake- “Passionfruit”
Listen, seein’ you got ritualistic 

Би Дрэйкт их дуртай. Ялангуяа “More Life” цомгийг нь олон сонссон юм байна. Хип-хоп уран бүтээлчид продюсеруудын хийсэн аян дээр өөрөө үг бичиж үглэдгээрээ бусад жанрынхнаас онцлог. Эхлэл нь их хүчтэй. Нэг хүн хоёр дахь удаагаа тэс өөр харагдаж буй талаарх дуу. Хүний дотор болж байгаа зүйлийг дөрөвхөн үгээр дүрсэлсэн нь гайхалтай.

9. Big Thief- “Mary”
What did you tell me Mary 
When you were there so sweet and very 
Full of field and stars 
You carried all of time 
Oh and, heavens, when you looked at me 
Your eyes were like machinery 
Your hands were making artifacts in the corner of my mind 
Monastery monochrome 
Boom balloon machine and oh 
Diamond rings and gutter bones 
Marching up the mountain 
With our aching planning 
High and smiling 
Cheap drink Dark and violent Full of butterflies 
The violent tenderness 
The sweetest silence 
The clay you find is fortified 
We felt unfocused fade the line 
The sugar rush 
The constant hush 
The pushing of the water gush 
The marching band 
When April ran May June bugs fly in 
Push your gin Jacob 
With the tired wiry brandy look 
Here you go around Mary in your famous story book 

Үг нь нарийн утга учиргүй ч гэсэн өөрийнх нь дуулж буй байдал, өргөлт нь “аваад явчихдаг”. Түүгээрээ beat үеийнхэн шиг яруу, төсөөлөл ихтэй, бараг амандаа орж ирсэн үгийг ухамсарт бусаар хэлбэржүүлээд, ямар нэгэн утга илэрхийлчихсэн юм шиг. Дуунууд ер нь гоё хэмнэлтэй байж илүү чөлөөтэй урсдаг шүү.
 
10. The War on Drugs- “Thinking Of A Place”

I remember walking against the darkness of the beach 
Love is like a ghost in the distance, ever-reached 
Travel through the night ‘cause there is no fear 
Alone but right behind till I watched you disappear 

“Thinking of A Place” бол “The War on Drugs”-ийн хамгийн хүчтэй, нөлөөтэй цомгуудын нэг. Энэ дуу эхлэнгүүтээ сонсогчийг өөрийн уур амьсгалдаа татан оруулна. 11 минутын урттай гэхэд нэг мэдэхэд дуусчихсан байдаг юм. Үгийг нь дангаар нь уншихад дууг нь сонсож байгаатай яг ижил мэдрэмж төрүүлнэ.

11. Kendrick Lamar- “FEEL.”

“Damn” бол агуу цомог. Пулицерийн шагналыг энэ жил авсан нь ч үүнтэй холбоотой байх. “Feel” нь бусад дуугаа бодвол харьцангуй даруу гэж хэлж болно. Кэндрик Ламар гутарч, хямарсан үеэ дуу болгосон нь энэ юм. 

12. David Byrne- “This Is That”
That’s when I call you up That’s when my river overflows

“That is that”-ийг Spotify-ийн бас нэг плэйлистээс олсон. Дэвид Бирн “модон” гэмээр дуулдаг. “Миний гол үерлэх үеэр…” гэдэг нь үнэхээр гоё зүйрлэл.

13. Л.Оюунчимэг- “Цэцэгт Нугын Эрвээхий”

Дээр үеийн монгол дуунуудын үг шүлэглэсэн, дүрслэл сайтай байдаг. Ямар нэгэн агуу том сэдэв биш зүгээр л хөдөөний нэг эрвээхийн тухай өгүүлдэг аз жаргалтай дуу. Монгол дууны үгсийг толгой холбоод бичихэд надад хэцүү санагддаг болоод тэр үү энэ дууны хэмнэл 
нь их гоё.


Та бүхэнд "Gereg Fashion & Beauty" сэтгүүлийн хамгийн сүүлд гарсан шинэхэн дугаарын нийтлэлүүдээс хүргэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
9
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.