Хайх зүйлээ бичнэ үү

мин

ГОЛОМТ БАНК ОХУ-ТАЙ ХИЙХ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ


“Монгол-Оросын Санаачилга -2018” цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотноо энэ оны 6-р сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа” чуулган болон “Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт”-ын үеэр Голомт банк Оросын  экспортын зээл ба хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг  болох EXIAR-тай хамтын ажиллагааны санамж бичигт, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IBEC)-тай хамтын ажиллагааны гэрээнд тус тус  гарын үсэг зурлаа.
 
 
Уг гэрээ болон санамж бичигт гарын үсэг зурснаар талууд Монгол улс болон ОХУ хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
 
EXIAR нь 2011 онд экспортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан ОХУ-ын экспортын зээлийн  агентлаг юм. Голомт банк нь тус агентлагийн охин компани болох Оросын Экспортын банктай банк хоорондын зээл болон худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан Москвад төвтэй  банк бөгөөд Монгол улс тус банкны гишүүн орон юм. Голомт банк нь тус банктай банк хоорондын арилжаа, худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
Голомт банк нь олон улсын нэр хүнд бүхий 80 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр  санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг, зах зээлд тэргүүлэх байр суурьтай, харилцагч төвтэй банк юм.
 
Үйл ажиллагааны фото сурвалжлага хүргэж байна. 
 
 
 
 
 
 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
22
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.