Хайх зүйлээ бичнэ үү

мин

Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулахыг Шадар сайд уриаллаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хурал болов.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.06.11) Гадаад харилцааны яаманд хуралдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлтийн бага хуралд оролцлоо. Тэрбээр тус бага хурлыг нээхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон баталсныг тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон батлаагүй байгаа улс орнуудыг ойрын хугацаанд нэгдэж орохыг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тухай тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй 2 дахин өндөр байгаа зэрэг тоон үзүүлэлт нь судалгааны төвөөс цаашид олон үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харуулж байна” гэв.

Шадар сайд түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус төв нь гол тулгуур болохыг онцлов. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний хамтын хүч чармайлтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд бүлгийн хамтын стратеги боловсруулах, судалгаа, мэдээллийн дижитал номын сан байгуулах, бүлгийн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хандивлагч улс, олон улсын байгууллагаас дэмжлэг авах тодорхой үндэслэл бүхий стратеги боловсруулах зэргийг Шадар сайд Ө.Энхтүвшин бага хуралд оролцогч улс орны төлөөлөлд санал болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
18 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
5
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.