Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хадгаламжийн хүү яагаад буурдаг вэ?

Хадгаламжийн хүү бага байх нь зээлийн хүүг бууруулж, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан байна.


2017 онд Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэхэд ОУВС-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нөлөөлжээ. Тиймээс ч Монголбанк бодлогын хүүгээ 14-өөс 11 хувь  хүртэл бууруулж, арилжааны банкууд ч дагаад хадгаламжийн хүүгээ бууруулчихлаа. 

Олон хүн эдийн засаг сэргэж байхад эсрэгээрээ хадгаламжийн хүү өсдөггүй юм байх даа хэмээн гайхширч байна. Учир нь манайх шиг дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламжтай улсад бизнес эрхэлж “шатаж” байхаар, хүүгээрээ мөнгөө арвижуулж ирсэн хүн олон. Тиймээс үүнийгээ алдахыг хэн хүсэх вэ? Харин эдийн засагчид хадгаламжийн хүү буурах нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн шинж гэх юм. Учрыг хамтдаа тодруулъя.   

Иргэдийн ёс суртахуун өндөр, ухаалаг байх хирээр “хүү” бага байдаг. /Австрийн эдийн засагч Eugen von Böhm Bawerk/ 

Дэлхийн хөгжиж буй ихэнх улс оронд зээлийн болон хадгаламжийн хүү өндөр байдаг. Үүнд юу нөлөөлж буйг тогтоохыг эдийн засагч болгон хүсдэг. Нигерийн алдарт эдийн засагч Gylych Jelilov-ийн өөрийн улсын 1990–2013 оны эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үр дүнд тухайн улсад хүүгийн төвшин бага байсан он жилүүдэд эдийн засаг нь сайжирч байжээ. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү бага байх нь зээлийн хүүг бууруулж, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан байна.   

Харин Украйн улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжих үед хүүгийн төвшин нь ДНБ-нд үзүүлэх нөлөө нь бага байсан ч шилжилтийн үеийн дараа өссөн байна. Мөн дотоодын валют бусад валютын эсрэг сулрахад хүү өсч буйг тогтоожээ. Эдгээр бүх судалгааны эцэст эдийн засагчид нэг л дүгнэлтэд хүрсэн байна. 
 
Дүгнэлт: Хүү нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг үзүүлэлт мөн. 

Өөрөөр хэлбэл хүү өндөр байх нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэдэг байна. Харин эсрэгээрээ бага байвал эдийн засгийн сайжирдаг байна гэсэн үг юм. Жишээ нь,  Япон улсын нэг хүнд ноогдох ДНБ болон хадгаламжийн хүүний түвшинг харьцуулбал эсрэг хамаарал харагдана. 

Тус улсад 1960 онд нэг хүнд ногдох ДНБ 4.3 хувь байсан бол эдийн засаг нь өсөж тэлэхийн хэрээр хадгаламжийн хүүний түвшин буурч 0.3 хувьд хүрчээ.  

Энэ нь бусад улсад ч адил байна. Сингапурчууд 1980-аад онд хадгаламжиндаа 10 хувийн хүү санал болгодог байжээ. Тухайн үед нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган ам.доллар байв. Харин 2016 оны эцсээр тус үзүүлэлт 52.6 мянган ам.доллар болж өсөхөд хадгаламж нь хүүгүй шахам болсон байна. 

Тэгвэл доорх графикт зарим улсын хадгаламжийн хүү болон нэг хүнд ногдох ДНБ-ний хамаарлыг харуулжээ. Нэг хүнд ногдох ДНБ болон хадгаламжийн хүүний шугам эсрэг хамааралтайгаар далийсан байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг сэргэхээр хадгаламжийн хүү буурах нь эдийн засгийн жамт үзэгдэл юм.  

Энэ жамаар манай улс замнаж байна. Тэгвэл хадгаламжийн хүү буурсан үед бусад улсын иргэд ямар арга хэмжээ авч байсан юм бол? Эдийн засагчид энэ асуултад өндөр хүүтэй хадгаламжийн бусад бүтээгдэхүүн эсвэл хөрөнгийн зах зээлд оролцох зэрэг санхүүгийн бусад хэрэгслийг сонгохыг зөвлөсөн юм. 

  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
43
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.