Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа

Үндэсний Аудитын газраас дүгнэлтээ гардууллаа.


Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

 Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарлаа.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны  дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ. Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.        

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
46
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.