Хайх зүйлээ бичнэ үү

мин

Трамп, Ким нарын байгуулсан гэрээ тодорхой боллоо

Трамп Кимийг “Шулуун, шударга хүн. Эх орондоо их хайртай” гэж тодорхойллоо


Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын түүхэн уулзалтаар талууд ямар гэрээ байгуулсан нь хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.

Доналд Трамп, Ким Жон Ун нар 40 минут ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа сэтгүүлчдийн өмнө гарч ирсэн. Товчхон ярилцлага өгснийхөө дараа тэд төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалт, хэлэлцээртээ орсон.

Ингээд дараа нь өдрийн хоолны цаг болсон юм. Цэсийг харваас үхэр, гахайн амталсан мах байжээ.
Хоолны дараа тэд дотнын анд нөхөд шиг цэцэрлэгээр зугаалж, Трамп Кимд өөрийн хуягласан машинаа үзүүлж сонирхуулжээ.

 

Ингээд талууд баримт бичигт гарын үсэг зурах ажилдаа орсон. Ким энэхүү баримтыг “түүхэн” хэмээн тодотгосон юм. Тэр гарын үсгээ Америкийн талын өгсөн үзгээр биш эгчийнхээ гаргаж ирсэн өдөн үзгээр зурсан билээ.

Сэтгүүлчид алга ташин, Трамп, Ким Жон Ун нар их л сэтгэл хангалуун гар барицгаалаа. Гэхдээ ямар баримт бичиг гэдэг нь тодорхойгүй хэвээр.

Энэ тэр баримт бичиг. Энэ зурагнаас тэрхүү баримтны агуулга тодорхой болсон.
“Ерөнхийлөгч Трамп, БНАСАУ-ын дарга Ким Жон Ун нар АНУ-БНАСАУ-ын хооронд тогтоох шинэ харилцааны талаарх асуудлыг гүн гүнзгий хөндөн ярилцаж, Солонгосын хагас аралд энх тайван тогтоох талаар хэлэлцлээ” гэж дурджээ.

Мөн АНУ-ын тал 1950-1953 оны Солонгосын дайны үеэр сураггүй алга болсон америк цэргүүдийн шарилийг эрэн хайхаар боллоо. Шарил, цогцсыг Америкийн талд шилжүүлэн өгнө.
Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болно гэдгээ дахин баталсан бол Трамп хариуд нь Хойд Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргалаа.  Шинэ зүйл алга. Бүрэн агуулга дараа тодорхой болох биз ээ.
Хэвлэлийн бага хурал дээр Трамп Кимийг “Шулуун, шударга хүн. Эх орондоо их хайртай” гэж тодорхойллоо.

Трамп Пхеньянд айлчилна гэдгээ батлаад Ким Жон Уныг Цагаан Ордонд урьсан. Гэхдээ Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг одоохондоо цуцлахгүй гэж Трамп мэдэгдлээ. Мөн Өмнөд Солонгос дахь цэргийн баазаа ч буулгах талаар тэр ямар нэг амлалт өгөөгүй байна.

Ким Жон Ун түрүүлэн нутагтаа харьсан бол Трамп 17 цагт Сингапурыг орхих аж. Тэд харьсан ч Сингапурт сайд нар үлдэн, гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.

холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Өөрийгөө хайрлаж эхлэх "Аз жаргалын 100 хоног"-ийг хэрхэн эхлүүлэх...
2
5 цагийн өмнө
Цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа
3
5 цагийн өмнө
Кокорин: Ард түмэн бол хонин сүрэг
санал болгох
1
6 цагийн өмнө
Ж.Тана: Амжилтанд хялбархан хүрэх 3 алхам
2
7 цагийн өмнө
ШАР ГЭРЭЛ нь ассан ЖОЛООЧ бүрт зориулсан урамшууллын тухай 6 баримт
3
Өчигдөр
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ? №3

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
15
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.