Энэ зун болох ХӨГЖМИЙН 5 НААДАМ


  |     2018-06-12 17:55   |     1967
  2018-06-12 17:55   |     1967

Таны зуны төлөвлөгөөнд аялал зугаалганд явах, амарч сувилуулахаас​ эхлээд олон жагсаалт хөвөрч байна уу? Энэ дунд амьд хөгжмийн фестиваль ч багтсан биз ээ. Хэрэв тийм бол энэ зун болох хөгжмийн 5 арга хэмжээг санал болгож байна.  


1. Playtime festival 2018

PLAYTIME 2018 Амьд Хөгжмийн Наадам  долдугаар сарын 6-8-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдана. Энэ жил Японы алдарт "The Fin" хамтлаг ахин ирэхээс гадна Монголын алдартай хамтлаг дуучид, гадаадын олон сонирхолтой уран бүтээлчид оролцох болно.

Холбоос : Playtime Festival 2018 

2. XMF Music Festival 

XMF 2018 Олон улсын хөгжмийн наадам зургаадугаар сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэ үеэр та поп, хип хоп урсгалын дуу хөгжмөөр "амьсгалах" болно. 

Холбоос : XMF Music Festival

3. IBIZA Music Festival 

Хэрвээ та амьд хөгжим, электро хөгжим, R&B, Hip hop урсгалын хөгжмүүдэд дуртай бол тун удахгүй нэгэн сайхан фестиваль болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 22-нд Монгол Шилтгээнд IBIZA Music Festival 13:00 цагаас эхлээд шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Холбоос: IBIZA Music Festival 

4. Hunnu Music Festival 2018

The Black Eyed Peas хамтлагийн дуучин Aple.De.Ap Монголд ирэх гэж байна. Тав дахь жилдээ амжилттай зохиогдох гэж байгаа Hunnu Music Festival энэ сарын 29-нд Цонжин Болдогт болох юм. Нэгэн оройг хотоос зайдуу гарч, хайртай дуучидтайгаа дуртай дуугаа дуулж өнгөрүүлээрэй.   

Холбоос: Hunnu Music Festival 

5. Sunrise Mongolia 2018 / DJ Festival / 

Өнгөрсөн жил 30 мянга орчим залуусыг нэгтгэж чадсан "Sunrise Festival" энэ жил дахин зохиогдох гэж байна. Наймдугаар сарын 10-нд товлогдсон уг арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй цацагдана.

Холбоос : Sunrise Mongolia 2018

 

Мэдээг бэлтгэсэн Т.Мишээл


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.